Гахайн томуу гэдэг нь гахайн томуугийн хэд хэдэн төрлийн вирусаар үүсгэгддэг өвчин юм. Гахайн томуугийн вирус нь ихэвчлэн гахайнд халдварладаг тул ийн нэрлэгджээ. 2009 оны байдлаар H1N1, H1N2, H3N1, H3N2, H2N3 гэсэн төрлийн, А хүрээний дэд төрлийн вирусууд болон С хүрээний вирусууд мэдэгдээд байгаа. Гахайтай ойр ажиллаж, амьдардаг хүмүүс энэ өвчнөөр өвдөх тохиолдол гардаг бөгөөд хүнээс хүнд халдах тохиолдол байдаг.

Гахайн томуу гахайнд халдварладаг.
CDC томуугийн лабораторид ялгаж авсан H1N1 томуугийн вирусын электрон микроскопоор авсан зураг. Вирусууд 80–120 нанометр диаметртэй.[1]

Шинж тэмдэг

засварлах

Гахайн томуугийн шинж тэмдэг нь энгийн ханиадтай ижил шинж тэмдэгтэй. Халуурах, ханиалгах, хоолой өвдөж хуурайших, бие өвдөх, толгой өвдөх, чичрэх болон сульдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд дотор муухайрч, бөөлжинө.Бас чихний араар хавдан.

Гахайн томуугийн аюул

засварлах

Энгийн ханиад, томууны адилаар гахайн томуу нь хөнгөн буюу хүнд хэлбэртэй байдаг. АНУ-д 2005-2009 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд ердөө 12 хүн тус өвчнөөр өвчилж байсан боловч амиа алдсан тохиолдол байгаагүй. Гэхдээ энэ халдварт өвчин маш аюултай. 1988 онд АНУ-ын иргэн энэ өвчнөөс болж ердөө найм хоногийн дараа амиа алдаж байсан.

Халдварлах зам

засварлах

Гахайн томуу хоёр замаар халдварлана:

  1. Өвчтэй гахайтай ойртох буюу томуугийн вирустэй орчноос
  2. Гахайн томуугаар өвчилсөн хүнээр дамжин. Өвчилсөн хүн найтаалгах буюу ханиалгах үед амьсгалын замаар вирус дамждаг хэмээн одоогоор үзэж байгаа.

Харин тус халдварт өвчний гол шинж тэмдэг, халдварлах зам болон эмчилгээ одоогоор илрээгүй байна. Ямартай ч халдвар авсан хүнд дээрх шинж тэмдэг илэрч байгаа үе болон дараах долоо хоногийн хугацаанд вирус халдах боломжтой гэгдэж буй бөгөөд бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөртэй аж.

Эмчлэх арга, эм

засварлах

Зарим орнууд озелтамивир Тамифлу болон занамивир /Реленза/ хэмээх эмийг тус өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу эмчилгээнд уухыг санал болгодог. Эдгээр эм нь "А"-томууны вирусыг хүний биед тархаахгүй байх магадлалтай. Урьдчилан сэргийлэх вакцин байхгүй аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энгийн ханиаднаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгэн адилаар эрүүл ахуйг сайн сахих, амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах зэрэг арга хэрэглэхийг санал болгож буй.

Халдвар авсан тохиолдолд авах арга хэмжээ

засварлах

Доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Хүүхэд: Амьсгаа түргэсэх, амьсгалах хүндрэл, арьс хөхрөх, шингэн зүйл бага уух, сэрэхгүйгээр их унтах, идэвхигүй болох, уур уцаартай болох. Өвчин даамжирвал халуурах, ханиад хүндрэх зэрэг шинж тэмдэг илрсэн тохиолдолд.

Насанд хүрсэн хүн: Амьсгалах хүндрэл, богинохон, хурдан амьсгалах, цээж болон гэдэс өвдөх, бачуурах, гэнэт толгой эргэх, бөөлжих, байнга огиудас хүрэх зэрэг тохиолдолд.

Гахайн ханиад хүнсээр дамждаггүй.

Гадны холбоос

засварлах
  1. International Committee on Taxonomy of Viruses. "The Universal Virus Database, version 4: Influenza A".