Гарпимимус
Гарпимимус нь Орнитомимозавр гэгч шүдгүй, жижгэвтэр махчин үлэг гүрвэлийн бэсрэг багийн амьтан юм. Урьд өмнө шинжлэх ухаанд ийм үлэг гүрвэлүүдийг шүдгүй, харин буйландаа хатуу эвэрлэг өргөсүүдтэй байсан гэж үздэг байв. Гэтэл 1981 онд Монгол, зөвлөлтийн палеонтологичид Монголоос анх шүдтэй Орнитомимозавр — Гарпимимусийг олж судалсны дүнд уг бүлгийн үлэг гүрвэлийн морфологи хөгжлийн онолын асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон юм. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хүрэн дух гэдэг газраас илрүүлсэн 100 орчим сая жилийн өмнө буюу цэрдийн түрүү үед хамаарагдах энэ амьтны ясны үлдэгдэл нь одоогоор дэлхий дахинд мэдэгдэж байгаа цорын ганц ховор олдвор юм.[1]
Гарпимимус Harpymimus Оршин байсан хугацаа: Цэрдийн түрүү үе, 130 сая жилийн өмнө | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Үүрнийхээ хажууд буй H. okladnikovi-г дүрсэлсэн нь
| ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
|
Ашигласан материал
засварлах- ↑ Хүүхэд - Залуучуудын нэвтэрхий толь 2 - 1986 - хуудас 323
Энэ палеонтологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.