Гаою фу
Гаою фу (хятадаар:高邮府; пиньинь галиг: Gāoyóu fǔ) бол Юань улсын Хэнань Жяньбэй син шэний Жяндун замд харъяалагдаж байсан фу юм. 1276 онд Юань улсын цэрэгт эзлэгдэж, 1277 онд Гаою чөлгөө болсон. 1283 онд Гаою фу болгож, Янжөү чөлгөөнд захирагдахаар болгож өөрчлөгдсөн. Гаою шяньд[1] төвлөрч байсан. Одоогийн Жяньсү мужийн Гаою хот, Шиньхуа, Баоин, Жинху зэрэг хотуудын нутгийг багтааж байлаа. 1368 онд Мин улсын цэрэгт эзлэгдэж, Гаою жөү болж өөрчлөгдөв.
Холбоотой өгүүлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ одоогийн Жяньсү мужийн Гаою хотод