Вэстлайф (Англи: Westlife) нь 1998 оны 7 сарын 3-нд байгуулагдсан, Ирландын хамтлаг юм. Анх байгуулагдахдаа Ники Байрн, Кайан Эган, Марк Фийхили, Шэйн Филан, Брайан МакФадден гэсэн 5 гишүүнтэй байсан. Тус хамтлагийн эхний 7 дуу нь Нэгдсэн Вант Улсад шууд нэгдүгээрт жагсаж, дэлхий даяар 40 сая гаруй цомог нь борлогджээ[1].

Вэстлайф
Ерөнхий мэдээлэл
ГаралИрландын Дублин, Слиго хотууд
Хөгжмийн урсгалПоп
Идэвхтэй
  • 1998–2012
  • 2018–Одоог хүртэл
СтудиСони BMG, RCA, Сайко Мюзик, Ариста
Цахим хуудасwww.westlife.com
Ники Байрн
Кайан Эган
Марк Фийхили
Шэйн Филан
Өмнөх гишүүд
Брайан МакФадден (1998 - 2004)

Анх Саймон Коуэллтэй гэрээ байгуулж байсан тэдний менежер нь өдгөө Луйс Валш юм. 2008 онд тэд орлогоороо Ирландын 30-аас доош насны алдартнууд дунд 9-д, нийт алдартнууд дунд 13-т бичигджээ. Тэд 14 Нэгдсэн Вант Улсын чартыг тэргүүлсэн 14 синглтэй бөгөөд энэ амжилтаараа түүхэнд Элвис Пресли, Битлз нарын дараа, Клифф Ричардтай хамтдаа гуравдугаарт бичигддэг.

Ихэнх хит дуунуудыг нь Стив Мак, Уэйн Хектор зэрэг хөгжмийн зохиолчид бичсэн хэдий ч хамтлагийн гишүүд бас өөрсдөө дуу зохиодог.

  1. Gordon Barr (February 29 2008). "Westlife breaking records". Evening Chronicle. {{cite news}}: Check date values in: |date= (help)

Цахим холбоос

засварлах
  Commons: Вэстлайф – Викимедиа зураг, бичлэг, дууны сан