Вэньчэн гүнж
Вэньчэн гүнж (623-680) (хятадаар:文成公主; төвөдөөр:འུན་ཤིང་ཀོང་ཇོ་) бол Төвөдийн Соронзонгомбо хааны бага хатан юм. Тэр бол Тан улсын хаан ургийн хүн байсан хэдий ч, түүхийн судар номд хэний охин болж төрсөн нь тодорхойгүй үлдсэн.
638 онд Төвөдийн хаан Соронзонгомбо ихээхэн хэмжээний цэргээр Тугухунь, Дансянь, Байланийн нутаг болон Тан улсын Сунжөү (одоогийн Сычуань мужийн Сунфань) рүү довтолж эзлэн аваад Тан улсын нийслэл Чаньань хотод элчээ илгээж, энх ургийн гэрээ байгуулахыг тулган шаардсан. Харин 641 онд Тан улсын Тайзун хуанди хоёр улс найрамдал тогтоон энх ургийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, өөрийн ураг төрлийн дотроос нэг охинд Вэньчэн гүнж цол шагнаж, Төвөдийн хаанд бага хатан болгохоор, Ёслолын яамны сайд, Жяньшя жюнь ван Ли Даозуныг[1] Вэньчэн гүнжийг хамгаалж, Хатан голын эх авдаг Жарин нуур хүртэл үдэж, тэндээс цааш Вэньчэн гүнжийн аяны цуваа 646 онд Лхас хот ортол үргэлжилсэн. Вэньчэн гүнж Төвөдийн хаанд хатан болохдоо Будда бурхны цутгамал, 1 түмэн хуй торго, бурхны судар, хятадын сонгодог зохиол, түүх, бусад төрлийн ном 360 боть, буддын лам хуврагуудыг авч очсон. Тэрбээр тэнд очоод, буддын шашныг дэлгэрүүлэх, ном судар барлан тараах зэргийг хийж байсан гэж тэмдэглсэн байдаг. Вэньчэн гүнж хүүхэд төрүүлээгүй.
Эшлэл
засварлах- ↑ Ли Даозун бол Тан Улсын Тайзун хаан Ли Шиминий хаяал дүү нь юм. Дэлгэрүүлж хэлбэл, Ли Даозуны өвөө Ли Жан бол Тан Гаозу хааны эцэг Ли Биний дүү юм.