Тан Гаозу
Тан Гаозу хуанди буюу Ли Юань (566 оны 4 сарын 8 – 635 оны 6 сарын 25) нь Тан улсыг үндэслэн байгуулагч хаан юм.
Намтар
засварлах566 онд Шаньси мужид ихээхэн газар эзэмшигч Ли Бин, Сяньби гаралтай Дугу овогт ахайтны хүү болж төрсөн байна.
Сүй улсын үед Шаньси мужийн Ма И хотын цэргийн хүрээг захирч байсан. Сүй улсын сүүлээр олон тооны тариачдын бослого, феодалуудын мөргөлдөөний үр дүнд Сүй улсын хүч суларч байгааг ашиглан 617 онд Тайюань, Шуожоу зэргийн газрыг эзлээд өмнө зүг давшин, нийслэл Чанань хотыг эзлэн авч, 618 онд эзэлсэн нутгаа Их Тан улс, өөрийгөө хуанди хэмээн зарласан. Тэрээр хүү Ли Шиминий хамт тэмцэж улс орныг бүхэлд нь эрхшээлдээ оруулах дайныг удирдаж Ли Ги, Доу Жиандэ, Ван Шикон, Сюэ Ренгао, Лю Вужоу зэрэг бусад бүх өрсөлдөгчөө 626 он гэхэд бүрэн ялсан байна. Тариачдын бослогыг зогсоохын тулд тэрээр татварын ачааллыг бууруулж байжээ.
626 оны 7 сард түүний хоёрдугаар хүү Ли Ши Мин өөрийн ах хунтайж Ли Жянчэн, дүү Чи ван Ли Юаньжи нарыг гэнэдүүлэн Сюань У хаалганд барьж хороосон. Үүний дараа Ли Шимин, хунтайж болсон. Харин 2 сарын дараа хаан ширээнээсээ бууж, өөрийн хүүгээ хаан болгожээ. Хаан ширээнээс бууж Тайшан хуанди буюу Их өвөг хаан болж, 10 гаруй жил амьдарчээ.
Гэр бүл
засварлах- Эцэг: Ли Бин (李昺) (?-572), Сүй улсын үед Рэнь гүнд өргөмжлөгдсөн. Нэхэж Юань хуанди гэж нэрлэж, сүмийн цолыг Шизу хэмээсэн.
- Эх: Дугу овогт хатан, Дугу Шингийн охин (獨孤信) Умард Жоу улсын Дугу хатан, Сүй улсын Вэньди хааны Дугу хатны эгч юмуу төрөл садан. Нэхэж өргөмжлсөн цол нь Юаньжэнь бэлэвсэн хатан.
Хатад
засварлах- Доу овогт хатан, Умард Жоу улсын Шэнь У гүн Доу И гийн охин (竇毅). Нэхэж өргөмжлсөн цол нь Таймушүньшэн хатан. Хунтайж Ли Жяньчэн, Ли Ши Мин, Ли Шуаньба, Ли Юаньжи, Пинян гүнж нарыг төрүүлсэн. Сяньби угсааны хүн.
Бусад хатад
засварлах- Вань татвар, Ли Жиюнь-ийг төрүүлсэн.
- Инь татвар, Юаньхэн ванг төрүүлсэн.
- Мо татвар, Юаньжин ванг төрүүлсэн.
- Сүнь татвар, Юаньчэн ванг төрүүлсэн.
- Ювэн татвар, Юаньжя ван, Линкуй ванг төрүүлсэн. Ювэнь Шугийн охин.
- Цуй татвар, Юаньюй ванг төрүүлсэн.
- Ян татвар. Юаньшиан ванг төрүүлсэн.
- Ян татвар, Юаньмин ванг төрүүлсэн.
- Гүо татвар, Юаньли ванг төрүүлсэн.
- Люй татвар, Юаньчин ванг төрүүлсэн.
- Ян татвар, Фэн вангийн эх.
- Жан татвар, Юаньгүй вангийн эх.
- Жан татвар, Юань И вангийн эх.
- Люй татвар, Юаньин вангийн эх.
- Ван татвар, Юаньзэ вангийн эх.
- Лу татвар, Юаньшяо вангийн эх.
- Жан татвар, Юаньфан вангийн эх.
Хүүхэд
засварлахХөвгүүд
засварлах- Ли Жяньчэн (李建成), 618 онд хунтайж болсон. Хожим 626 онд амиа алдсан.
- Ли Ши Мин (李世民), 617 онд Дуньхуан гүн, дараа нь Жао гүн, 618 онд Чинь ван, дараа нь 626 онд хунтайж болсон. Хожмын Тан Тайзун хаан.
- Ли Шуаньба (李玄 霸) (599-614)
- Ли Юаньжи(李元吉), 626 онд Ли Ши Минд алуулсан.
- Ли Жи Юнь (李智雲) (603-617)
- Ли Юаньжин (李元景), 620 онд Жао ван болсон, дараа нь 636 онд Жин ван болсон. 653онд Тан Гаозун хааны зарлигаар цаазлуулсан.
- Ли юань чэн (李元昌),
- Ли юаньхэн (李元亨),
- Ли юаньфан (李元 方),
- Ли юаньли (李元禮),
- Ли юаньжя (李元嘉) (619-688)
- Ли юаньжэ (李元 則),
- Ли юань иi (李元懿), (619-688)
- Ли юань гүй (李元 軌), (619-688)
- Ли Фэн (李鳳) (623-674)
- Ли Юанчин (李元慶), (623-664)
- Ли юань юй (李元裕), (631-665)
- Ли юаньмин (李元 名), (631-689)
- Ли линкуй (李 靈 夔), (631-688)
- Ли юаньшян (李元祥), (631-688)
- Лиюаньшяо (李元曉) (631-676)
- Ли юаньин (李 元嬰), (639 - 684 ).
Охид
засварлах- Чанша гүнж
- Янцин гүнж
- Пинян гүнж Жао (г. 623)
- Гаоми гүнж
- Гүйян гүнж
- Ваньчунь гүнж
- Жюжян гүнж
- Лужян гүнж
- Наншан гүнж
- Аньпин гүнж
- Хуай ань гүнж
- Жэньди гүнж
- Хэнян гүнж
- Даньян гүнж
- Линхай гүнж
- Гуантао гүнж
- Чяньжин гүнж
- Чанлэ гүнж (?-688)
Өмнөх Сүй Яньди |
Тан улсын эзэн хаан 618-626 |
Дараах Тан Тайзун |