Вояжер 2 нь нарны аймаг, түүний хязгаар болон түүнээс цааших ямар ч одны нөлөөлөл үгүй огторгуйн хоосон орон зайг судлах зорилгоор АНУ-ын НАСАВояжер хөтөлбөрийн хүрээнд 1977 оны 8-р сарын 20-нд хөөргөсөн сансрын аппарат юм. Уг сансрын аппарат нарны системээс гарахаасаа өмнө Бархасбадь /1979 оны 7-р сар/, Санчир /1981 оны 8-р сар/, Тэнгэрийн ван /1986 оны 1-р сар/, Далайн ван /1989 оны 8-р сар/ гарагуудын хажуугаар өнгөрч зургийг нь авсан. 1989 оны 12-р сарын 31-нд нарны аймгийг судлах үндсэн ажиллагаа дууссан бөгөөд түүнээс цааш нарны аймгийн хязгаар, түүнээс цаашхийг судлан одоогоор 38 жил орчим ажиллаж мэдээллээ илгээсээр байна.

2015 оны 4-р сарын байдлаар нарнаас 108 астрономийн нэгж зайд нартай харьцангуйгаар 15.4км/с хуртайгаар нисч буй энэхүү хөлөг нь Вояжер 1, Пионер 10, Пионер 11-н хамтаар дэлхийгээс хамгийн хол буй дэлхийн обектуудын нэг юм. Мөн Вояжер 2 нь Тэнгэрийн ван болон Далайн ван гаргууд дээр хоёулан дээр нь очсон цорын ганц сансрын хөлөг аж.

Энэхүү сансрын хөлөг нь 16 хөдөлгүүртэй ба нийт 722кг жинтэй. Мөн энэхүү хөлөг дээр бусад гарагийн оюун ухаант амьд биеттэй харилцах оролдлого болсон Вояжерын Алтан Пянзыг байрлуулсан байдаг.