Ворскла голын тулалдаан

Ворскла голын тулалдаан нь Төмөрхүтлүг хаан, Едигей жанжин нарын удирдсан Алтан Ордын дайчид болон Витовт вангийн удирдсан Литовын Их Вант Улсын нэгдсэн цэрэг, түүний орос, польш, немец холбоотнуудын хооронд болсон том тулалдаан юм. Витовт вангийн талд Алтан ордын хүчин суларсан хаан Тохтамышийн цэргүүд бас нэгдсэн байв. Тохтамыш Доголон Төмөрт бут цохигдож, Литовын их ван Витовттой холбоотны гэрээ байгуулсан байжээ. Харин Төмөрхүтлүг нь Доголон Төмөрийн дэмжлэгээр Алтан ордын хааны сууринд суусан байсан ба түүний тэргүүн түшмэл нь Едигей жанжин болсон байлаа. Тулалдаанд оролцсон Төмөрхүтлүг, Едигей нарын нийт цэргийн тоог 90,000 гэж үздэг бол Витовт вангийн нийт цэргийн тоог 38,000 гэж үздэг. Энэ тулалдаан Литовын нэгдсэн армийн бүрэн ялагдлаар дууссан аж. Тулалдааны үр дүнд Литовын Их Вант Улс Польшийн дэмжлэгт тулгуурлахаас өөр аргагүй болж, Вильнюс-Радомын холбооны гэрээг байгуулсан бөгөөд Литовын ван Витовтын хүчин суларч, Польшийн хаан Ягайлогийн нөлөө өссөн байна.

Ворскла голын тулалдаан
Ворскла голын тулалдаан
Огноо 1399 оны 8 сарын 12
Байрлал Ворскла гол (Днеприйн ойролцоо)
Үр дагавар Алтан Ордны Улсын шийдвэрлэх ялалт
Байлдагч талууд
Алтан Ордны Улс Литва, Польш, Молдав
Тохтамышийн хүч
Удирдагчид
Едигей,
Төмөрхүтлүг
Их ван Витовт,
Тохтамыш
Хохирол
Тодорхойгүй 20 ван алагдаж, нийт цэргийн талаас илүү хувь жагсаалаас гарсан