Винсент ван Гогийн мүзей

Винсент ван Гогийн мүзей (нидерл. Van Gogh Museum) —Амстердам хот дахь Винсент ван Гог болон түүний үеийн зураач Поль Гоген, Жорж-Пьер Сёра, Поль Синьяк, Клод Моне, Анри Тулуз-Лотрек, Пабло Пикассо нарын уран бүтээлийн хамгийн том цуглуулгатай мүзей. Мүзей анх 1973 оны 6-р сарын 2-нд нээгдсэн байна. Тус мүзейн барилгын зургийн төслийг Геррит Ритвельд, Кисё Курокава нар бүтээжээ. Тус мүзейд дэлхийн хамгийн их ван Гогийн уран зургийн цуглуулга байдаг бөгөөд Нидерландын хоёр дахь хамгийн их үзэгчид зочилдог мүзей юм.

ван Гогийн мүзей.
 
ван Гогийн "Наранцэцэг" зураг.

1890 онд Винсент ван Гог нас барсны дараа түүний зарагдаагүй байсан бүх бүтээлүүд дүү Теогийн өмч болсон. Дүү Тео өөрөө Винсентийг нас барснаас хойш 6 сарын дараа мөн нас барж, бүх хөрөнгөө эхнэр Иоханна Гесина ван Гог-Бонгерт үлдээжээ. Йоханна нөхрийнхөө өв залгамжлалыг үргэлжлүүлж, Винсент ван Гогийн бүтээлийг сурталчилж, хадгалан үлдээжээ. Иоханна Эмил Бернардтай нөхөрлөсний ачаар музейд уран зургийн үзэсгэлэн гаргах боломжтой болжээ. Тэрээр Винсент ван Гогийн бүтээлийг Европ даяар түгээхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Иоханнаг нас барсны дараа зургийн цуглуулгыг 1925 онд түүний хүү Винсент Виллем ван Гог өвлөн авсан бөгөөд эцэст нь Хотын музейд (Амстердам) зээлээр олгосон байна. 1962 онд уг цуглуулгыг төрийн санаачилан байгуулсан "Винсент ван Гогийн сан"-д шилжүүлжээ.

Үзмэрүүд

засварлах
 
Төмс идэгчид

Ван Гогийн музейд түүний зургийн дэлхийн хамгийн том цуглуулга байдаг. Энэ нь зураачийн 200 уран зураг, 400 зураг, 700 захидлаас бүрддэг. Гол цуглуулга нь Винсент ван Гогийн амьдрал, ажлын янз бүрийн талыг өгүүлдэг. Уг цуглуулгад "Төмс идэгчид"(англи. The Potato Eaters, нидерл. De Aardappeleters), "Наранцэцэг" (франц. Tournesols) зургийн гурван хувилбарын нэг болох "Арле дахь өрөө" (франц. La Chambre à Arles; нидерл. Slaapkamer te Arles) зэрэг олон алдартай зургууд байдаг юм. Музей нь мөн 19-р зууны урлагийн түүхийг харуулсан үзэсгэлэнг мөн зохион байгуулдаг байна.