Виллиам Рэймонд Сигров (Англи: William Raymond Seagrove, 1898 оны 7 сарын 2 – 1980 оны 6 сарын 5) нь Их Британийн хөнгөн атлетикч юм.

Виллиам Сигров
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Нэгдсэн Хаант Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Виллиам Рэймонд Сигров
Төрсөн огноо 1898 оны 7 сарын 2 (1898-07-02)
Нас барсан огноо 1980 оны 6 сарын 5
(81 насалсан)
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Антверпен 1920 3000 м баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Парис 1924 3000 м баг

Их Британийн армид алба хааж байхдаа дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон тэрээр 1920 оны зуны олимп Бельгийн Антверпен хотод зохиогдоход 3000 метрийн багийн гүйлтийн төрөлд Жо Блюитт, Альберт Хилл нарын хамт мөнгөн медаль хүртэж, 5000 метрийн гүйлтийн төрөлд 6-р байр эзэлжээ.

Дөрвөн жилийн дараа 1924 оны зуны олимпоос 3000 метрийн багийн гүйлтийн төрөлд дахин мөнгөн медаль зүүжээ.

Тэрээр 1926 онд Нормансал бэлтгэл сургуулийг Зүүн Сассексийн Сифордод байгуулж, хичээлийн эрхлэгч, математикийн багшаар ажиллаж байв. Сифорд хот дахь Сигров Вэй гудамж түүний нэрээр нэрлэгдсэн аж.