Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-7

Чичен Ицаг зүүн талаас нь харвал
Чичен Ицаг зүүн талаас нь харвал

Чичен Ица нь өнөөгийн Мексикийн нутаг болох Юкатаны хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлах Маяагийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн археологийн аварга том төв юм. Тус төв нь сонгодог үеийн төгсгөлөөс түүний дараах үеийн эхэн хүртэл оршин байсан ба өөрийн гэсэн онцлог бүхий “мексикжүү” Маяагийн соёл иргэншлийг бий болгосон юм. Чичен Ицагийн археологийн олдворуудаас харахад олон чухал барилга байгууламжуудад шатсан ул мөр ажиглагдаж байгаа ньуг төвийн сүйрэл нь маш догшин ширүүн эмэгнэлтэй байсныг илтгэж байна. Чичен Ицагийн тэргүүлэх байр сурь алдагдаж ирэх үед тус бүс нутагт Майяпан төв мандан гарч ирж халааг нь авсан юм. Чичен Ицагийн дурсгалт газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна. (бүрэн эхээр унших)