Вахтанг Кикабидзе

Вахта́нг Константи́нович Кикаби́дзе (гүрж. ვახტანგ კონსტანტინეს ძე კიკაბიძე; 1938 оны 7-р сарын 19-нд, ЗСБНХУ-ын Гүржийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Тбилиси хотод төрсөн-2023 оны 1-р сарын 15-нд нас барсан) -зөвлөлтийн, гүржийн дуучин, дууны зохиолч, кино жүжигчин, кино зохиолч, улс төрийн зүтгэлтэн. 2020 оноос хойш Гүржийн парламентын гишүүн. Гүржийн Зөвлөлт социалист улсын Ардын жүжигчин (1980), ЗХУ-ын Төрийн шагналт (1978), Гүржийн Төрийн шагналтан (2013).

Намтар засварлах

Вахтанг Константинович Кикабидзе /овог/ 1938 оны 7 дугаар сарын 19-нд Гүржийн нийслэл Тбилиси хотод төрж тус хотын Вере дүүрэгт өссөн байна. Эцэг нь сэтгүүлч Константин Кикабидзе, эх нь мэргэжлийн дуучин Манана Багратиони.

Дунд сургуулиа төгсөөд 1955-1957 онд Тбилисийн Их сургуульд суралцжээ. 1959 онд тэрээр Тбилисийн филармонид ажилд орсон байна.

 
Вахтанг Кикабидзе

1961-1963 онд тэрээр Тбилисийн Гадаад хэлний дээд сургуульд суралцав.

1966 онд тэрээр "Уулан дахь уулзалт" (найруулагч Н. Санишвили) кинонд анх тоголсон байна.

1966 оноос "Орэра" хамтлагт орсон.

1969 онд Георгий Данелия найруулагчийн бүтээсэн «Бүү уйтгарал» /Не горюй!/ кинонд тоглосон.

1977 онд мөн Георгий Данелия-гийн "Мосфильм" киностудид хийсэн алдарт «Мимино» киноны гол дүрийг бүтээсэн. (1978 онд ЗХУ-ын төрийн шагнал авсан).

Тэрээр олон алдартай дуу дуулсан. («Чито гврито», «Миний нас -миний баялаг» г.м.).

«Кавказ царайтай үндэстэн» дурсамж ном бичиж байгаа.

Үзэл бодол засварлах

Улс төрийн үзэл бодол нь: ОХУ-ын Ерөхийлөгч В.Путиныг шүүмжилдэг. Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах улсуудын эрх чөлөө тусгаар тогтнолыг дэмждэг улс төрч. М.Саакашвилигийн намаас нэр дэвшиж Парламентын гишүүн болсон.

2018 оны 6-р сард Германы "Deutsche Welle" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Кикабидзе 1991 онд ЗСБНХУ задран унасанд их баярлаж, энэ үйл явдлыг тохиолдуулан "том ширээ зассан" гэж мэдэгдэж байжээ.

Гэр бүл засварлах

Эцэг - бага дэслэгч Константин Николаевич Кикабидзе (1906-1942), 1942 оны 12-р сард Керчийн ойролцоо сураггүй алга болсон, Имеретийн язгууртан гэр бүлээс гаралтай, сэтгүүлчээр ажиллаж байжээ.

Эх - Манана Константиновна Багратиони (1915-2002), Гүржийн вангийн Багратионийн нэг салбар болох Гүржийн ноён Багратион-Давитишвилигийн гэр бүлээс гаралтай. Мөн алдартай дуучин байсан.

Эхнэр (1965 онд гэрлэсэн) - Ирина Григорьевна Кебадзе (1932-2021.11.), Тбилисийн Академик Дуурийн театрын тэргүүн балетчин асан, Гүржийн ЗХУ-ын гавьяат жүжигчин.

Шагнал засварлах