Василий Ордынский

Василий Сергеевич Ордынский (1923 оны 4-р сарын 6-нд ЗХУ-ын Кострома хотод төрсөн—1985 оны 11-р сарын 4-нд Москва хотод нас барсан) — зөвлөлтийн кино найруулагч, кино зохиолч бөгөөд жүжигчин. Зөвлөлт Оросын Ардын жүжигчин (1974).

Тэрээр 1923 онд Кострома хотод төрсөн. Дайны эхэн үед тэрээр Калуга хотын ойролцоох хамгаалалтын байгууламж барих ажилд оролцож, 1941 оны 8-р сард Улаан армид татагдсан байна. Явган цэргийн сургуулийг төгсөөд 1942 оны 6-р сараас фронтод явж миномётын ротын галын ангийн командлагч. Тэрээр дайны үед Воронеж, 1-р Беларусийн фронтод тулалдаж байжээ. Тэрээр хүнд шархадсан бөгөөд эмчилгээ авсаныхаа дараа цэргийн сургуульд курсантуудын взвод командлагчаар ажиллаж байгаад фронтод буцаж очсон байна. Дайныг Ахлах дэслэгч цолтой Германд дуусгасан бөгөөд 1948 онд цэргийн албанаас халагдсан байна.

1954 онд ВГИК-ийн найруулагчийн анги, Сергей Герасимов, Т.Ф.Макарова нарын ангийг төгссөн.

1960-1980-аад онд тэрээр зохиолч, найруулагчийн дээд курсын дэргэдэх уран сайхны зөвлөлийг тэргүүлж, “Кино найруулга”, “Кино монтаж хийх” зэрэг сэдвээр лекц уншиж байжээ.

Тэрээр жижиг дүрд тоглосон.

Монгол-Зөвлөлтийн хамтарсан 1981 оны "Говь Хянганд тулалдсан нь" киноны найруулагч, зохиолчоор Бадрахын Сумхүүтэй хамт ажилласан байна.