Вандэ (реппер)
Шаравжамцын Энхжамц (1998 оны 3 сарын 15-нд Дархан хотод төрсөн) нь Монголын рэп дуучин юм.
Вандэ | |
---|---|
Төрсөн нэр | Шаравжамцын Энхжамц |
Хөгжмийн урсгал | |
Мэргэжил |
|
Идэвхтэй | 2017–одоо |
Студи |
|
Хамтардаг уран бүтээлчид |
|
Цахим хуудас | vande |
"Дархан-Элит" сургуульд дунд анги хүртлээ суралцаад, ахлах ангиа Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн лицей сургуулийг төгсөж, одоогоор Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн салбар Мэдээлэл, Холбооны технологийн сургуульд "Системийн аюулгүй байдал" чиглэлээр суралцаж байгаа.
2017 онд Vande зохиосон дуугаа бичүүлэхээр өсөхөөтэй анх танилцаж байв. Vande-гийн гэрт тэд эхнийхээ дууг бичихэд өсөхөөд Vande-гийн зохиосон дуу таалагдаж, уг дууг хамтдаа дуулсан түүхтэй.
Ванде нэрний учир бага насаа өвөө Ванган, эмээ Дэжид нар дээр өнгөрөөсөн бөгөөд түүний тайзны нэр "Vande[1]" өвөө эмээгийн нэрнээс үүсэлтэй.
2022 оноос Ванде өөрийн бие даасан цомгийн ажилд орсон бөгөөд Vanderland нэртэйгээ гаргахаар төлөвлөжээ. Цомгоос одоогоор нийт 6 дуу нь хөгжмийн дэлгүүрүүдээд цацагдаад байна.
Бүтээл
засварлахСтудийн цомгууд
засварлах- Munkhud21 (2018)
- The Vandebo (2019)
- Bayrlalaa (2020)
Цахим холбоос
засварлахЭх сурвалж:
засварлах- ↑ “Vandebo” хамтлагийн нэрний учир https://news.mn/r/2163263/