Валерий Васильев

Валерий Иванович Васильев (1949 оны 8 сарын 3 - 2012 оны 4 сарын 19) нь Зөвлөлт-Оросын хоккейн хамгаалагч байв. ЗХУ-ын бүх оддын тоглолтод 8 удаа шалгаран оролцсон Васильев 13 жил шигшээ багтаа тоглосон бөгөөд шигшээ багийнхаа ахлагч нь байв. Зөвлөлт Холбоот Улсын Горький хотод төрсөн тэрээр Москвагийн Динамо нийгэмлэгт бэлтгэлээ хийдэг байлаа.

Валерий Васильев

Хоккей
Төлөөлдөг улс:  Зөвлөлт Холбоот Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Валерий Иванович Васильев
Төрсөн огноо 1949 оны 8 сарын 3 (1949-08-03)
Төрсөн газар Зөвлөлт Холбоот Улс, Горький
Нас барсан огноо 2012 оны 4 сарын 19
(62 насалсан)
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Саппоро 1972 Баг
Алтан медаль – нэгдүгээр байр Инсбрук 1976 Баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Лэйк-Плэсид 1980 Баг

Васильев ЗХУ-ын шигшээ багийн хамтаар Дэлхийн АШТ-ээс 9 алтан медаль зүүжээ. Тэрээр 1973, 1977, 1979 онуудад Дэлхийн АШТ-ий шилдэг хамгаалагчаар шалгарснаас гадна 5 удаа тэмцээний билэгдлийн шигшээ багт багтсан. Түүнчлэн 1972, 1976 оны өвлийн олимп, 1981 оны Канадын цомд тэргүүлж байсан түүхтэй.

Васильев 1978 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртжээ.

Цахим холбоос

засварлах