Вагиф Султанлы
Вагиф Султанлы (азе. Vaqif Sultanlı) (1958 оны гуравдугаар сарын 26-нд төрсөн, Азербайжан, Курдэмир мужийн Шахсевен тосгон) - Азербайжан улсын зохиолч, утга зохиол судлаач, орчуулагч, хэл бичгийн ухааны доктор, профессор.
Товч намтар
засварлахВагиф Султанлы 1958 оны гуравдугаар сарын 26-нд Азербайжан улсын Курдемир мужийн Шахсевен тосгонд төрсөн[1].
Тэрбээр, 1964-1974 онд Көхнебазар тосгоны дунд сургуулийг төгссөн. Дунд сургуульд сурч байх хугацаандаа Курдэмир мужийн Хөгжмийн сургуульд мөн суралцсан байна. (1970-1975). 1974-1976 онд Курдэмир мужийн Эрчим хүчний Газарт ажиллажээ.
Вагиф Султанлы 1981 онд Азербайжан Улсын Их Сургуулийн хэл бичгийн факультетыг онц дүнтэй төгссөн[1].
Тэрбээр Исмайлли мужийн Калежик тосгонд азербайжан хэл, уран зохиолын багшаар томилогдон ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Дараа нь, Азербайжан Улсын Их Сургуулийн Орчин цагийн Азербайжан уран зохиолын тэнхимийн магистрт үргэлжлүүлэн суралцжээ[2].
1984 онд “Азербайжан жүжгийн зохиол дахь дүрийн асуудал (1970-1980)” сэдвээр магистрын зэрэг, 1997 онд “Мехмед Эмин Ресүлзадегийн амьдрал, уран бүтээл” сэдвээр докторын зэрэг тус тус хамгаалсан. 1999 оноос өнөөг хүртэл Баку Улсын Их Сургуулийн Азербайжан уран зохиол-түүхийн тэнхимийн профессороор ажиллаж байна[3].
Вагиф Султанлы нь нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог бөгөөд 1991 онд “Дэлхийн азербайжан судлалын холбоо”-г үүсгэн байгуулж, даргаар нь сонгогдон ажиллажээ[1].
1995-1998 онд Америкийн “Эрх чөлөө” болон “Эрх чөлөөт Европ” радиогийн Азербайжан дахь редакцад утга зохиолын нэвтрүүлгийн сурвалжлагчаар ажиллаж байжээ. Мөн Польшийн “Худаферин” (1995), Шведийн “Араз” (1996-1997), Америкийн “Дэлхийн Азербайжанчууд” (2000-2012) сонины ерөнхий редактороор ажиллаж байсан.
Тэрбээр, Турк улсад үйл ажиллагаагаа явуулдаг Кипр-Балкан-Евразийн Түрэгийн уран зохиолын хүрээлэнгийн (KIBATEK) Кавказын товчооны тэргүүн юм.
1999 оны 6-аас 10-р сард Их Британийн Эдинбургийн Их Сургуульд “Английн хэл бичиг, өрнийн соёл” –ын чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Швед (2001), Нидерланд (2002), Герман (2004), Бельги (2008), Их Британи (2010) зэрэг улсад болсон Дэлхийн азербайжанчуудын конгрессын (ДАК) их хуралд Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллажээ.
Вагиф Султанлы нь 2012 онд байгуулагдсан, Бээжин хотод байрлах Олон улсын тууль судлалын нийгэмлэгийн гишүүн зохиолч бөгөөд 1995 онд Хасан Бэй Зердабигийн нэрэмжит шагнал, 2003 онд Кипр-Балкан-Евроазийн Түрэгийн утга зохиолын хүрээлэнгийн “Турк хэлний төлөө” олон улсын Хүндэт шагнал (KIBATEK), 2014 онд Египетийн Соёлын яамны шагнал, 2017 онд Түрэг хэлийг түгээн дэлгэрүүлэх зөвлөлийн шилдэг ажилтны шагналыг тус тус хүртсэн байна.
АНУ-д байрладаг Олон улсын зохиолчдын холбооны гишүүнээр 2018 онд сонгогдсон бөгөөд түүний бүтээлүүд нь АНУ, Англи, Турк, Дани, Египет, Иран, Орос, Украин гэх мэт улсад хэвлэн нийтлэгджээ.
Тэрбээр дэлхийн олон улс оронд зохион байгуулагдсан олон улсын хурал симпозиум, форум, семинаруудад оролцож, Азербайжаны утга зохиол, соёлыг түгээн дэлгэрүүлж байв.
Гэрлэсэн, хоёр хүүхэдтэй[1].
Уран бүтээл
засварлахВагиф Султанлы бага наснаасаа уран бүтээлийн ажлын гараагаа эхлүүлсэн хэдий ч “Шарилжны үнэр” нэртэй анхны өгүүллэг нь 1980 онд “Азербайжан эмэгтэй” сэтгүүлд хэвлэгджээ. Тэр цагаас хойш өөрийн өгүүллэг, орчуулга, шинжлэх ухаан, сэтгүүл зүйн нийтлэлээ тогтмол хэвлүүлсээр иржээ.
Зохиолчийн онцлох бүтээлүүдийн нэг болох “Мартагдашгүй мөрөөдөл” (1982) романд нэгэн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх үед нийгмийн амьдралд эмх замбараагүй байдал үүссэнийг дүрсэлсэн байдаг. Энэхүү үймээн самуунаар дамжуулан дотоод сүнслэг ертөнцийг нээн илэрхийлэхийг оролджээ. Оршуулгын газрыг сүйтгэсэн бульдозерын жолооч амиа хорлосноор төгсөх энэ өгүүллэгт зохиолч оюун ухаан, ёс суртахууны үнэт зүйлсийг үхэлтэй эсрэгцүүлэн тавьж, мөн чанарыг тодорхойлохыг зорьсон байна.
Бодит ба нөхцөлт зүйрлэлийн хэв маягийг хослуулан бичсэн "Хүний тэнгис" (1992) роман нь зохиолчийн уран бүтээлд онцгой байр суурь эзэлдэг. Өнгөрсөн зууны наяад оны үйл явдал өрнөж буй уг зохиолд цаазын ялаас аврагдаж, харийн хотод нууцаар амьдарч буй баатрын дүрээр нийгмийн оюун санаа, ёс суртахуунд шингэсэн харь соёлын асуудлыг уран сайхны аргаар товойлгон үзүүлжээ.
Өвөрмөц өгүүлэмж бүхий "Цөл дэх тулаан" (2010) романд цаг хугацааны хуваагдлаас болж ирээдүйг орхиж, өнгөрсөнд чиглэсэн зохиолын баатрын хувь заяаны асуудлыг өгүүлдэг. Энэхүү өгүүлэмжээр дамжуулан зохиолч, хүн ба ертөнцийн талаарх гүн ухааны үзэл дүгнэлтээ илэрхийлсэн байна. "Цөл дэх тулаан" романд өнөөгийн нийгэмд түгээмэл тохиолдох хүйтэн хөндий, хайхрамжгүй байдал зэрэг оюун санаа, ёс суртахууны дорой байдлыг эсэргүүцсэн сэтгэлээ илэрхийлжээ.
Вагиф Султанлыгийн "Цагаан зам", "Өглөөний манан", "Навчгүй мөчрийн ногоон дуу", "Тэнүүлчин", "Агуй", "Алтан гадас", "Эх орон", "Арал", "Марьево", "Урвуу урсгал", "Чимээгүй", "Бөгж", "Үнсний тор", "Алаг үржүүлгийн газар", "Загалмайн сүүдэр", "Шавар ид шид" гэх мэт өгүүллэгүүд нь өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг бүхий бүтээлүүд болно. Түүний "Уулзах газар", "Навай-Гумру", "Хумаюн" зэрэг зохиол нь түүхэн өгүүллэг болох бөгөөд уянгын романтик хэв маягаар бичсэн зохиолуудыг мөн дурдаж болно.
Судалгаа шинжилгээний бүтээл
засварлахЗохиолч Вагиф Султанлы нь уран бүтээл туурвихаас гадна урлагийн онол, гоо зүйн чиглэлээр судалгаа хийдэг. Түүний утга зохиолын шүүмж хэлбэрээр бичсэн "Мехмед Эмин Расулзадегийн уран зохиолын ертөнц" (1993), "Хэцүү замаар аялагч" (1996), "Эрх чөлөөний давхрага" (1997), "Азербайжан цагаачлал" зэрэг номуудад тусгасан болно. Утга зохиол” (1998), “Утга зохиолын онолын зураглал” (2000), “Амь аврах эрэг” (2004), “Утга зохиолын шүүмжийн сургалтын асуудал” (2007), “Азербайжаны утга зохиолын шүүмж” (2012), “Тусгаар тогтнолын хайр” (2014), "Азербайжаны утга зохиолын шүүмж" (2019) гэх мэт бүтээлийг дурдаж болно. Азербайжаны цагаачлалын уран зохиолтой холбоотой шүүмж судалгаа нь зохиолчийн уран бүтээлийн ажилд онцгой байр суурь эзэлдэг.
Тэрбээр утга зохиолын шүүмж судлалтай холбоотой эрдэм шинжилгээний олон өгүүлэл нийтлүүлсэн бөгөөд олон улсын хурал, симпозиум, форум, семинарт илтгэл хэлэлцүүлсэн байна.
Орчуулгын бүтээл
засварлахВагиф Султанлы нь орчуулгын ажилд мөн гар бие оролцсон буй. Тэрбээр Решат Нури Гүнтекиний "Навч унахуй", "Тээрэм" роман, Сергей Житомирскийн "Сиракузын эрдэмтэн" түүхэн роман, мөн Эрвин Штриматтер, Ярослав Хашек, Вейо Мери, Густав Стопка гэх мэт зохиолчдын өгүүлэлийг азербайжан хэлнээ орчуулж хэвлүүлжээ. Мөн Мехмед Эмин Расулзадегийн "Пантуранизмын тухай" бүтээлийг орос хэлнээс орчуулсан байна.
Ном бүтээл
засварлах- Сөнөсөн одод (тууж, өгүүллэг) - / Sönmüş ulduzlar, 1988
- Хүний далай (роман) - / İnsan dənizi, 1992
- Мехмед Эмин Расулзадегийн утга зохиолын ертөнц (сурах бичиг) - / Məhəmməd Əmin Rəsulzadənin ədəbi dünyası, 1993
- Хэцүү замаар аялагч (монография) - / Ağır yolun yolçusu, 1996
- Эрх чөлөөний давхрага (өгүүллийн түүвэр) -/ Azadlığın üfüqləri, 1997
- Азербайжаны цагаачлалын уран зохиол (сурах бичиг) - / Azərbaycan mühacirət ədəbiyyatı, 1998
- Боолын зах (өгүүллэг, бэсрэг зохиол, эссэ) - / Qul bazarı, 1999
- Уран зохиол, онолын зураглал (онолын хэлтэрхий) - / Ədəbi-nəzəri illüstrasiyalar, 2000
- Үхлийн мөрөөдөл (роман, өгүүллэг, эссэ) -/ Ölüm yuxusu, 2002
- Амь аврах эрэг (харилцан яриа-монография) - / Ömrün nicat sahili, 2004
- Утга зохиолын шүүмж сургалтын асуудал (сурах бичиг) -/ Ədəbi tənqidin tədrisi məsələləri, 2007
- Үнэгүйн хөндий (роман, богино өгүүллэг) - / Heçlik vadisi, 2010
- Тусгаар тогтнолын төлөөх хайр (монография) - / İstiqlal sevgisi, 2014
- Цөл дэх тулаан (роман) - / Səhra savaşı, 2015
- Азербайжаны утга зохиолын шүүмж (сурах бичиг) - / Azərbaycan ədəbi tənqidi, 2019
- Азербайжаны цагаачлалын уран зохиол: эхнээс нь өнөөг хүртэл (монография) - / Azərbaycan mühacirət ədəbiyyatı, 2023
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 "Kafedranın professoru". philology.bsu.edu.az (азербайжан хэлээр). Архивласан огноо 2020-04-02. Татаж авсан: 2019-08-23.
- ↑ Əhmədov, Teymur (2011). Azərbaycan yazıçıları (XX-XXI yüzillikdə). Baku: Nurlar. p. 966. ISBN 9952-403-38-0.
- ↑ "Vaqif Sultanlı (1958) - ədəbiyyatşünas, tərcüməçi". azerbaijans.com (азербайжан хэлээр). Архивласан огноо 4 November 2019. Татаж авсан: 22 December 2018.