Ярослав Хашек
Ярослав Хашек (чех. Jaroslav Hašek; 1883 оны 4-р сарын 30-нд Праг хотод төрж, 1923 оны 1-р сарын 3-нд Липницед нас барсан) - Чехийн хошин шог зохиолч, сэтгүүлч, коммунист. Тэрээр 1500 гаруй тууж, хошин өгүүлэг бичсэний дотроос «Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал» (чех. Osudy dobrého vojáka Švejka za světové války) роман дэлхий нийтэд тархаж алдар нэртэй болжээ.
Намтар
засварлах1889 онд Ярослав бага сургуульд орсон. Маш сайн ой санамжийнхаа ачаар бага сургуулиа амархан төгсөж, гимназид амжилттай орсон. Чехийн түүхийг Ярославт нэрт зохиолч Алоис Ирасек уншиж өгч байжээ. Тусгаар тогтнолын үеийн Чех улсын түүхийн тухай лекцүүд нь залуу Ярославын ертөнцийг үзэх үзэлд тодорхой нөлөөлсөн. Тэрээр Прага хотод болсон Германы эсрэг бүх жагсаалд оролцогч байсан. Гэсэн хэдий ч түүний тайван бус зан чанарын ачаар тэрээр ихэвчлэн хотод болсон олон үйл явдлын шууд оролцогч эсвэл гэрч байсан - зодоон, дуулиан шуугиан байв.
Түүний эцэг Иозеф Хашек нас барсны дараа гэр бүлд санхүүгийн ноцтой асуудал үүсч эхэлсэн. Эх Катержинагийн орлогын цорын ганц эх үүсвэр нь дэлгүүрт захиалгаар цагаан хэрэглэл оёх ажил байсан бөгөөд энэ нь амьдрахад хаана ч хүрэлцэхгүй байв. Хэдэн жилийн туршид гэр бүл хэдэн арван удаа хаягаа сольж нүүдэг байсан. Ярослав хичээл сурлагтаа муудаж эхлэв: сайн ой санамжаас гадна хүүд хичээл зүтгэл их дутагдаж байжээ. Гимназийн гуравдугаар ангид математикийн хичээлээр дахин шалгалт өгч, дөрөв дугаар ангидаа улиран үлдэж байсан түүхтэй.
1899 онд Ярослав Худалдааны академид элсэн орж, сурлагын өндөр амжилт үзүүлсэн тул сургалтын төлбөрөөс чөлөөлөгджээ. Гэсэн хэдий ч тэрээр бүх амралтаа явган аялалд өнгөрөөдөг байв. Тэрээр 1902 онд академийг төгсөж, эцгийнхээ ажиллаж байсан "Славиа банк"-нд ажилд оржээ. Өдөр тутмын нуршуу нэгэн ижил ажил нь тайван бус Ярославт таалагдаагүй байна. Аль хэдийн өвөл болж, ажилд орсноос хойш удалгүй хэнд ч сануулгагүйгээр дахин явган аялалд гарсан. 1903 оны 5-р сард Хашек дахин ажилдаа ирсэнгүй. Зарим мэдээллээр тэрээр ширээн дээрээ "Санаа зоволтгүй. Ярослав Хашек" гэсэн бичиг үлдээсэн гэдэг. Ийм үйлдлийг тэвчсэнгүй, Хашекийг ажлаас нь халав. Тэр өөрөө 1903 оны зуны турш аялж өнгөрөөсөн юм.
1903 онд Ладислав Хаектай хамтран бичсэн "5-р сарын хашгираан" шүлгийн түүврээ хэвлүүлж, аялахдаа бичсэн тэмдэглэлийнхээ мөнгийг авсны дараа Хашек зохиолч болохоор шийджээ. Тэрээр энэ асуудалд туйлын энгийн практик байдлаар хандаж, үндсэндээ бүтээлч байдлыг ажил болгон хувиргадаг байв.
Тэрээр өдөр тутмын болон долоо хоног тутмын сонин, хошин сэтгүүлд зугаа цэнгэлийн булангуудад бичиж, цаг үеийнхээ хамгийн алдартай, хамгийн их уншигдсан хошин шог зохиолч болжээ. Гэсэн хэдий ч энэ үеийн бүтээлүүд бараг ямар ч утга зохиолын үнэ цэнгүй байсан. Хашек зөвхөн мөнгөний төлөө бичдэг, зөвхөн олны таашаалд нийцэхийг хичээдэг гэдгээ ч нуудаггүй байв.
Хашекийн хөгжилтэй, сэтгэлийнг хөөрөлтэй зан өөрчлөгдөөгүй юм. Түүний олон тооны хошигнол, үйл явдлын талаарх мэдээ өнөө хүртэлд хадгалагдан үлджээ. Ингээд нэг л өдөр тэр галзуугийн эмнэлэгт хүргэгджээ.
1915 онд тэр цэрэгт татагдаж дайнд оролцож тэр байтугай Оросын ирогэний дайнд оролцож, Эрхүү хотод 1920 он хүртэл амьдарсан байна. Эндээс өөрийн алдарт «Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал» романыхаа баатар Швейкийн үйл явдлуудыг олжээ.