Ах Урианхан овогт Бөхийн Бааст (1921 оны намар Ховд аймгийн /өнөгийн Баян-Өлгий/ аймгийн Алтанцөгц сумын нутагт Улаан богоч гэдэг газар төржээ-2019 оны 1-р сарын 16-нд Улаанбаатар хотод нас барсан) -Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч. Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг уран бүтээлч юм.

Бөхийн Бааст
Төрсөн: 1921
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум
Өнгөрсөн: 2019 оны 1 сарын 16
      (98 насалсан) [1]
Ажил үйл 3охиолч
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл үргэлжилсэн үг
Шагнал Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн

Тэрээр олон хүүхэдтэй ядуу ард Бөхийн гэр бүлд мэндэлжээ. 1921-1927 онд эцгийн гар дээр хүмүүжиж, 1927-1936 онд нутагт нь байгуулагдсан тэнхим, хамтралын бага сургууль, Алтайханы хошуу тамгын бага сургуульд суралцаж, 1936-1940 онд Ховд аймгийн яамны дэргэдэх дунд сургуульд суралцсан байна. 1936 онд МХЗЭ-ийн гишүүнээр элссэн. 1940 онд Улаанбаатар хотод анхны 10 жилийн сургуулийн 9-р ангид орж суралцаад, 1942 онд Чойбалсангийн нэрэмжит 10 жилийн 1-р дунд сургуулийн 10-р ангийг төгссөн байна.

1942-1945 онд МУИС-ийн Мал эмнэлэг, зоотехникийн ангид суралцаж байгаад 1945 онд сургуулиа орхижээ. 1945-1947 онд МХЗЭ-ийн төв хороонд “Хувьсгалт залуучуудын эвлэл” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Эвлэлийн төв хорооны хэвлэлийн эрхлэгчийн ажил хийж байгаад 1946 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хороонд шилжин ажиллажээ. 1949 онд МАХН-ын гишүүнд элсэж, 1952-1955 онд Марксизм-Ленинизмын оройн их сургуульд суралцаж төгссөн. Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст 1962 онд элсэж 1964 онд төгссөн.

  • МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн.

Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ.

Уран бүтээл

засварлах

Анхны шүлгээ 1936 онд 15-тайдаа “Миний нутаг” гэдэг шүлэг бичсэн юм. "Толбо нуур" зохиол нь 1947 онд хэвлэгджээ.

Хүүхдийн уран зохиолын

засварлах
  • "Гурван ишиг" /1957/,
  • "Хөөрхөн Баадий" /1959/,
  • "Бушуу туулай" /1967/, өгүүллэг,
  • "Алтайн цэцэг" /1965/,
  • "Хунгийн дууль" /1970/,
  • "Хөвчийн бор" /1977/ зэрэг 60 гаруй түүвэр,

Б.Дамдинсүрэнгийн ая “Шинэ жил”, Г.Дарамзагдын ая “Миний эх орны өглөө”, С.Гончигсумлаагийн ая “Хургачин”, “Унага”, “Хөвчийн өндөр мод”, Л.Мөрдоржийн ая “Маргааш цэрэгт мордлоо”, Лха.Доржийн ая “Ардын эрх", Д.Лувсаншаравын ая “Тахианы дэгдээхэй”, Ж.Чулууны ая “Хайрын дуу”, Б.Цогоогийн ая “Намрын шөнө голын эрэг дээр”, Д.Ганчимэгийн ая “Хүүгийн дуу” гээд Б.Бааст гуай олон дуутай.

хэд хэдэн роман бичсэнээс гадна

  • "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхэтгэн редакторласан аж.

Монголын уран зохиолын дээжис цувралын 108 ботийн 37-р боть нь зохиолч Б.Баастын уран бүтээлээр, зохиолчдын захидлаар эмхэтгэсэн 6 боть хэвлэгдэн гарсан ба орос, герман, узбек, казак, киргиз хэл дээр орчуулагдан хэвлэгдэж хилийн чанадад уншигчдын хүртээл болжээ.

Гавьяа Шагнал

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. ikon.mn: Ардын уран зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст бурхны оронд оджээ; нийтлэгдсэн 2019-1-17, хандсан 2019-1-17