Бөртэ хамтлаг
Бөртэ хамтлаг нь үндэсний өв соёл, түүх, түүнийг хөгжмийн хэл, хэмнэл дуурьсалаар дамжуулан дэлхийн мянга мянган иргэдийн чихэнд хүргэх. зорилгоор 2000 онд Герман улсын Вүрцбург хотноо таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
Танилцуулга
засварлах2000 оны 1-р сарын 18-д Вүрцбург хотын Зандерау дүүргийн Weinkeller Brand виноны үйлдвэрийн танхимд анхны тоглолтоо хийснээр “Бөртэ-1” live concert цомогоо гаргаж байсан.
Байгуулагдсан жилээ Герман, Белги, Итали, Франц зэрэг улсаадаар онгоц, галт тэрэг машинаар аялаж 10 сарын дотор 50 - 60 гаруй тоглолтыг хийж байсан.
Европын Холбооны улсаадаар 2000 - 2008 оны хооронд тоглож байсан тус хамтлагийн урын санд үндэсний хөгжим, язгуур өв соёл дээр хөгжүүлсэн монголын анхны этно жазз урсгал давамгайлдаг. Энэ хөгжмийн урсгалаараа олон улсын урлагийн зах зээл дээр “mongolian ethno jazz - BOERTE” хэмээн танигдсан хамтлаг юм.
2000 онд хийсэн тоглолтын хуваарь
1/28/2000 BELGIUM |
7/10/2000 Cervignano 7/11/2000 S.Vito al Tagliamento |
8/10/2000 Isola del liri 8/11/2000 Scerne di Pineto |
Бөртэ хамтлагийн уран бүтээлүүд нь Герман улсын WDR, BR, Expo TV, Испани улсын Hydrogen TV, Итали, Чех, Швецари улсын Canal – Аlpha TV зэрэг телевиз радиогийн сувгуудаар олон улсад цацагдаж радиогийн фондод бүтээлээ үлдээсэн.
Бөртэ хамтлаг нь анхдагч санаа ихтэй, зах зээлийнхээ тэргүүн эгнээнд уран бүтээлээ туурвиж олон хамтлагийг араасаа дагуулсан эцэг хамтлаг юм.
Эх түүх, өв соёлдоо оршиж, олоогүй олон асуултуудыг олохын тулд 2008 оноос хойш эх орондоо ажиллаж амьдрах болсон.
Тус хамтлагийн уран бүтээлийн хөгжил, цаашдын зорилгыг хөгжүүлэх зорилгоор ХБК-ын төгсөх ангийн оюутан, эвэр бүрээч О. Чинбат, цохиур хөгжимчин Баттөгс, морин хуурч Цолмон нар тус хамтлагт орж ажиллав.
2009 оноос Бөртэ хамтлаг уул уурхайн Оюу-Толгой ХХК-тай хамтарч ажиллаж “Говь” клипээ бүтээлээ.
Олон улсын урлагийн зах зээл дээр олон жилээр ажилласан тус хамтлагийн тоглолтыг Оюу-Толгой ХХК ивээн тэтгэж 2010 онд “БӨРТЭ - live concert” тоглолтоо АСА циркэд хийв.
Мөн Монголын үндэсний урлагт хөгжмийн шинэ төрөл, урсгалыг оруулж ирсэн тул Бүх Урлагийн Тэргүүн Дээд “Гоо Марал” шагналаар шагнуулав.
Хувь уран бүтээлчдийн уран бүтээлийн судалгаа, хөгжүүлэлтийг бүрэн дуусгах, хөгжмийн боловсролыг улам хөгжүүлэх зорилгоор Бөртэ хамтлагийн үйл ажиллагаа завсарлав.
2011 оноос уран бүтээлчдийн хөгжиж дэвших, сурах, судлах, бүтээх бүхий л боломжуудыг олгох зорилгоор Бөртэ хамтлагийн үйл ажиллагааг нийт гишүүдийн саналаар зогсоолоо.
Энэ хугацаанд хамтлагийн гишүүн Б. Ганхөлөг монгол бөмбөрийн төрөл зүйлийг хөгжүүлж UB Drum хамтлагийг үүсгэн байгуулж, ТВ болон киноны хөгжмийн олон төслүүд дээр ажиллахаас гадна бие даасан уран бүтээл туурвихаас гадна Монголдоо дээгүүрт жагсах “Corporate” Hotel-ын соёл урлагийн ерөнхий продюсерээр ажиллав.
Хамтлагийн гишүүн Ж. Батбаяр Канад улсад гэр бүл, үр хүүхдийн хамт амьдарч сурч байгаа бөгөөд сэтгэл зүрхээрээ Бөртэ хамтлагийн бүхий л уран бүтээл, үйл ажиллагааг дэмжиж ирлээ.
Хамтлагийн гишүүн О.Чинбат мэргэжлийн хөгжмийн зохиомжоор магистрын зэрэг хамгаалж өөрийн гэсэн студийг байгуулж хөгжмийн бүтээлийн төрөлд үл хамааран найруулга, зохиомжийг хийж өндөр зэрэглэлийн хөгжмийн зохиолчийн сурч болох эрдэм мэдлэгийг өвлөхийн төлөө хичээнгүйлэн ажиллахын сацуу Улаанбаатар Чуулгын ерөнхий продюсерээр ажиллаж байна.
Түүний найруулга, зохиомж, өнгө сэдэл нь Бөртэ хамтлагийн уран бүтээлд тусгалаа олж эхэллээ.
Хамтлагийн гишүүн Ч. Мөнх-Эрдэнэ ятгын тоглолтын ур чадварт шинэчлэл хийж тэмдэг тэмдэглэгээг зохиож магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Вьетнам, Солонгос, Хятад ятгаас гадна Монгол ятгын төрөл зүйлийг хөгжүүлж гарын шавь нараа бэлдэж эхэллээ. Түүний хөгжмийн боловсролд оруулсын хувь нэмрийг өндрөөр үнэлж Боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдэг, тоглоочийн ур чадвар, манлайллыг үнэлж МУГЖ төрийн дээд одон медалиар шагнав.
Хамтлагийн ахлагч Д. Ганпүрэв этник хамтлагуудын өрсөлдөөнөөс татгалзаж өнгөрсөн олон жилийн асуултын хариултыг олох зорилгоор СУИС-д түүх, музей судлалаар сурч соёл судлаач болов.
Соёл судалгааны ажлын хүрээнд 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Өмнөхийн агуйн хадны булшнаас олдсон эртний нуман ятгыг судлаж дахин сэргээн нутагшуулав. Тус хөгжмийн олдворыг Алтай ятга хэмээн нэрлэж судалгааны хүрээнд 4 - 12 үеийн язгуурын биет бус өв тээгч “АЛТАЙ” хамтлагийг үүсгэн байгуулав. Тус хамтлагийг байгуулснаар эртний өв соёлыг хөгжүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулах болсон төдийгүй 40,000 жилийн өмнөх Тойрон бүжгийн ая данг дахин сэргээж үйл хөдлөлийг хөгжүүлснээр соёлын эргэлтэнд оруулав. Тойрон бүжгийг бүлэг, холбоод, сургууль, албан байгууллага хамт олон болон хөдөө орон нутагт сэргээн хөгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 7000 хүн тойрон бүжиг хийж байна. Мөн МЭӨ121 онд бичигдсэж үлдсэн “Хүннүгийн гунигийн дуу”-г судлаж сэргээсэн.
Олон жил соёл урлагийн салбарт ажилласан Бөртэ хамтлагийн туршлага, олон улсын зах зээл дээр эх орныхоо өв соёлыг сурталчилж зүтгэсэн нийт гишүүдийн нөр их хөдөлмөрийн хөлсөөр дахин давтагдашгүй цаг хугацааны түүх бичигдэж Бөртэ хамтлаг дараагийн уран бүтээлийн үе
шатандаа орлоо.
Хамтлагийн гишүүд
засварлаххамтлагийн ахлагч Д. Ганпүрэв
засварлах1971 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.
Үндсэн мэргэжил: Контрбасс, Их хуурч,хөгжмийн багш, СУИС-ийн соёл судлалын бакалавр, хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер, урлагийн менежер
Боловсрол
- 1979-1982 Бага анги / Увс аймгийн 1-р 8 жил
- 1982-1984 Бага анги / Увс аймгийн 2-р 10 жил
- 1984 - 1991 Хөгжмийн бүрэн дунд боловсрол / Хөгжим Бүжгийн Дунд Сургууль
- 2011 - 2013 Бакалавр / СУИС
Албан тушаал
- 2017 Монголын Контрбасс, Их хуурчдын холбооны УЗ-ийн гишүүн
- 2015 - 2017 Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гүйцэтгэх захирал
- 2014 - 2017 Гёте Жазз-Хөгжмийн Монгол дахь зохицуулагч
- 2014 онд “АХУ ИХ ЯТГА” төслийг санаачлагч
- 2011 оноос Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны тэргүүн
- 2011 оноос Монголын Ятгын Холбооны ерөнхий менежер
- 2011 онд “АЛТАЙ” хамтлагийг үүсгэн байгуулсан. Хамтлагийн продюсер
- 2011 онд “АЛТАЙ ЯТГА” төслийн төслийн удирдагч, сэргээн нутагшуулагч
- 1998 - 2010 Бөртэ хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн ахлагч
- 1996 - 1998 Уянга хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн ахлагч
- 1993 - 1996 Эгшиглэн хамтлагт их хуурч
- 1991 - 1993 Морин - Эрдэнэ чуулгын хөгжимчин
Ажлын туршлага
- 2011 - 2015 онуудад Алтай ятгыг сэргээх, хөгжүүлэх, урын сангаар баяжуулах, Монгол - Түрэг угсаатанд танилцуулах төслийг санхүүжүүлэн ажиллаж байгаа.
- 2011 онд язгуур өв соёлыг хөгжүүлэх зорилгоор 3 - 12 үеийн язгуур урлагийн өв тээгч “АЛТАЙ” хамтлагийг үүсгэн байгуулсан.
- 2010 онд эртний нүүдэлчдийн дуу хуурыг судлах, хөгжүүлэх зорилгоор Монгол Угсаатны Хөгжмийн Товчоог байгуулсан.
- 2000 онд монголын анхны этно жазз "БӨРТЭ" хамтлагийг үүсгэн байгуулсан.
- 1998 онд уламжлалаас орчин үеийн этник урсгалын төрлийг үүсгэх зорилгоор “Уянга” хамтлагийг байгуулсан.
- 1993 - 2009 онуудад Европын холбооны улсуудад удаан хугацаагаар ажиллаж амьдарч монголын язгуур өв соёлыг сурталчилсан,
Нэрийн хуудас: |
---|
анхдагч санаачлага ба бүтээлүүд:
|
Олон улсын урлагийн зах зээл дээр оролцсон төслүүд |
---|
|
Уран бүтээл:
- 6 киноны хөгжим
- 100 гаруй уран бүтээл
- Соёл судлалын 3 бүтээл. (2013 онд Алтай ятга/Эртний түрэг, 2014 онд Аху их ятга/Хүннү гүрэн, 2015 онд Тойрон бүжиг/Хүй нэгдлийн үе)
Шагнал урамшуулал
- 2005 онд Америк / Манхаттаны олон улсын Хамптоны XIII кино наадмын “Артемис Рекордс”-ын шилдэг уран бүтээлийн шагнал
- Германы Пянз үйлдвэрлэгчдийн 2005 оны шилдэг уран бүтээлийн шагнал
МУГЖ, ятгач Ч. Мөнх-Эрдэнэ
засварлахЧулуунбатын Мөнх-Эрдэнэ (* 1975 онд Улаанбаатар хотод төрсөн) нь монголын ятгач.
Мэргэжлийн замнал
1988-1994 онд Хөгжим бүжгийн дунд сургууль буюу одоогийн ХБК-ийн ятга хөгжмийн ангид суралцаж төгссөн.
Төгсөх курсын оюутан байхдаа Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багшлахаас гадна Морин хуурын чуулгад ятгачнаар, мөн УАДБЧ (ҮДБЭЧ) –д гоцлол хөгжимчнөөр тус тус ажиллаж байсан.
1996 онд ардын хөгжмийн “Эгшиглэн” хамтлагийн урлигаар Европын олон орноор айлчлан тоглож монгол ятгын гайхамшигт тоглолтыг олон түмэнд таниулан сурталчилсан.
2000 онд Д. Ганпүрэвтэй хамтран “Бөртэ” хамтлагийг үүсгэн байгуулснаас хойш Герман улсад 2008 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн 20 гаруй улсуудаар аялан тоглолт хийсэн.
2010 оноос Хөгжим Бүжгийн Коллежид ятгын багшаар ажиллаж байна.
Энэ хугацаанд хамтлагаараа болон гоцлолоор олон улсын хөгжмийн томоохон төслүүдэд оролцон хөгжим судлаач, шүүмжлэгч болон үзэгчдээс өндөр үнлэмж авч байсан.
2001 онд Малайзи улсад болсон “Rainforest” дэлхийн хөгжмийн наадамд өөрийн бурхан болсон багшдаа зориулж бичсэн “Дурсамж” зохиолоо тоглоход, хэвлэл мэдээллээр болон интэрнэтээр “Queen of Harp” буюу “Ятгын хатан хаан” хэмээн өргөмжлөн бичиж байсан.
Бие даасан тайлан тоглолтууд
- 2001 онд “Алтайд хөглөгдсөн Уянга”
- 2002 онд “Мөрөөдлийн салхи”
- 2004 онд “Хос Эрвээхэй” .
- 2010 онд “Бөртэ”
- 2012 oнд “Хатан ятга” бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтуудыг хийсэн.
Тоглосон том хэлбэрийн бүтээлүүд
- Ц. Чинзориг “Ятганд зориулсан Концерт”
- Н. Жанцанноров “Ятганд зориулсан Концерт”
- Н. Жанцанноров “Бяцхан дууль”
- Н. Жанцанноров “Прелюдия”
- Б. Шарав “Вариация Концертино”
- Б. Шарав “Санхьюу гөлөм”
- Б. Мөнхболд “Ятганд зориулсан Концерт”
- Хэ Жин Хау, Чэн Канг “Хос Эрвээхэй”
- Ч. Мөнх-Эрдэнэ “Дурсамж”
- Х. Алтангэрэл “Хүслийн хязгаарт”
- Л. Мөрдорж “Хаврын шувууд ирлээ”
- Х.Алтангэрэл “Ятгын концерт”
- Х.Мөнхертөнц “Ятгын концерт”
Уран бүтээлийн туршлага
2004 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимтэй хамтарч:
- • Ч. Мөнх-Эрдэнэ “Дурсамж”
- • Б. Шарав “Вариация”
- • Н. Жанцанноров “Ятганд зориулсан Концерт”
- • Хэ Жин Хау “Хос Эрвээхэй” зэрэг гоцлол бүтээлүүдээр “Хос Эрвээхэй” CD гаргасан.
2005 онд монгол улсын филармоны симфони найрал хөгжим болон морин хуурын чуулгатай хамтарч:
- • Ч. Мөнх-Эрдэнэ “Дурсамж”
- • Л. Мөрдорж “Хаврын шувууд ирлээ”
- • Б. Мөнхболд “Ятганд зориулсан Концерт”
- • Ц. Чинзориг “Ятганд зориулсан Концерт”
- • Н. Жанцанноров “Бяцхан дууль” зэрэг гоцлол бүтээлүүдээр “Дурсамж” CD-гээ гаргасан.
Мөн монголын нэрт хөгжмийн зохиолчдийн олон арван бүтээлүүдийг өөрийн орны болон олон улсын нэр хүндтэй симфони найрал хөгжмүүдтэй гоцлон тоглож байсан.
Жишээлбэл:
- 2002 онд Украйн улсын Запарожи хотын симфони найрал хөгжим
- 2003 онд Герман улсын Баден – Баден мужийн симфони найрал хөгжим
- 2004 онд Герман улсын Штуттгарт хотын симфони найрал хөгжим
- 2008 оны 1 сард Герман улсын Иена хотын симфони найрал хөгжим
- 2010 оны 10 сард Хятад улсын Гоанжоу хотын симфони найрал хөгжим
- 2011 оны 4 сард Франц улсын НҮБ-ын төв танхимд Чех улсын симфони найрал хөгжимтэй тус тус тоглож байсан.
2004 оны 3 сард эх орондоо анх удаа Хятад улсын хөгжмийн зохиолч Хэ Жин Хау-гийн “Хос Эрвээхэй” бүтээлийг ятга болон симфони найрал хөгжимд хөрвүүлэн “Хос Эрвээхэй” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн.
Амжилт
Уран бүтээлийн амжилт |
---|
|
хамтлагийн менежер, продюсер Б. Ганхөлөг
засварлах1976 оны 9 дүгээр сарын 27-нд Монгол улсын Сүхбаатар аймаг, Бүрэнцогт суманд төрсөн.
Цохивор хөгжимчин, хөгжмийн багш, дуу бичлэгийн найруулагч, хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер, чөлөөт уран бүтээлч. Монгол Улсын СТА
Боловсрол:
1988-1994 он Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангид сурч, хөгжмийн багш, найрал хөгжмийн хөгжимчин мэргэжлээр төгссөн.
1996-2001он СУИС-ийн Нийгмийн ухааны факультетын дэргэдэх урлагийн менежмент, орчуулагчийн ангид сурч, урлагийн менежер мэргэжлээр бакалавр зэрэгтэй.
2001-2003 он АНУ-ын Виржиниа мужийн, Арлингтон хотын “Inlingua” англи хэлний сургуульд суралцаж төгссөн.
2006 он АНУ-ын Виржиниа мужийн, Файрфакс хотын “CUE” дуу бичлэгийн студид, дууны найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн.
2009 он Малайз улсын Куала Лумпур хотын “IPPTAR” дуу бичлэгийн Институт-д “Орчин цагийн дуу бичлэгийн тоног төхөөрөмж” сургалтанд суралцаж төгссөн.
Албан тушаал:
1992-1999 он Монгол Улсын Морин хуурын чуулгад хөгжимчин
1994-1996 он Улсын Филармонийн симфони найрал хөгжимд цохивор хөгжимчин
1996-1999 он Хөгжим бүжгийн коллежд цохивор хөгжмийн мэргэжлийн багш
1999- оноос Үндэсний хөгжмийн “Бөртэ” хамтлагт цохивор хөгжимчин
2001 он Улсын Филармонийн менежер
2008-2010 он МҮОНР-ийн дэргэдэх ”Цагаан Лавай” дуу бичлэгийн студид дууны найруулагчаар ажилласан.
2010 оноос өнөөг хүртэл чөлөөт уран бүтээлч,
“UB DRUMS” бөмбөрийн продакшны захирал,
“British School of Ulaanbaatar”-ийн бөмбөрийн багш,
“GMUB Music Lab” төслийн Латин хөгжмийн багш,
“Corporate Hotel & Convention Center”-ийн хөгжмийн зохиолч, уран бүтээл хариуцсан продюсераар тус тус ажиллаж байна.
Ажлын туршлага:
Дуу бичлэшийн инжинерийн чиглэлээр 2008 онд МҮОНРТелевизийн дэргэдэх “Цагаан Лавай” дуу бичлэгийн студийг орчин цагийн дижитал тоног төхөөрөмж рүү шилжүүлэх төслийг санаачлан ажиллаж улмаар 2010 онд уг төслөө амжилттай хэрэгжүүлсэн.
Хөгжмийн зохиолчоор
МҮОНРТелевизийн бүтээл “XX Зуун-100 Жил” баримтат кино, Хубилай сэцэн хааны мэндэлсэний 800 жилийн ойд зориулсан радио түүхэн нэвтрүүлэг, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн “Аймшигт нүүдэл” уран сайхны кино, найруулагч Б.Нагнайдоржын “Тэр жилийн тэр өдөр” уран сайхны кино, “ND Film”-ийн бүтээл “Байрны ах” уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор тус тус ажилласан.
Хөгжим судлалаар чиглэлээр
2013 онд зохиогдсон Монгол Улсад мэргэжлийн цохивор хөгжимчдийг бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд илтгэл тавьж, өөрийн урласан бөмбөрийг танилцуулж, улмаар монгол бөмбөрийн талаарх мэдээллүүдийг гадаадын түүхэн баримтуудаас цуглуулснаа дэлгэсэн.
Хөгжмийн продюсерын чиглэлээр
2010-2017 онуудад мэргэжлийн цохивор хөгжимчдийн “Найруулга” тоглолт, 2016 оноос “UB Drums” бөмбөрийн хамтлагийг үүсгэн байгуулсан.
2017 онд “Corporate Entertainment” төслийн хүрээнд Монголын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан “Намар”, “Өвөл” тоглолтуудад хөгжмийн пропюсераар амжилттай ажиллаж байна.
Уран бүтээл, амжилт:
1992-1999 ондуудад Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн байгууллагууд болох Улсын Филармонийн Симфони найрал, Морин хуурын чуулгад ажиллаж байхдаа голчлон яруу хэнгэрэг хөгжим тоглож ирсэн бөгөөд ОХУ, Хятад, Япон зэрэг улс оронд айлчлан тоглолт хийсэн.
1999-оноос Герман улсад “Бөртэ” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа орчин үеийн эстрад бөмбөрийг анх удаа үндэсний хөгжимтэй хослуулан уран бүтээл хийж, улмаар 2009 онд Үзбекистан улсын Самарканд хотод зохиогддог Олон улсын хөгжимчдийн уралдаанд шагналт IV байр,
2010 онд Азийн XVI Наадмын нээлтийн арга хэмжээнд Хятадын Гуанжоу хотын дуурийн театрын симфони оркестртой Н.Римский Корсаков-“Шехерезада”, Хорватын удирдаач Игор Влажникийн (Igor Vlajnic) удирдлагаар,
2010 онд Монгол улсын ерөнхий сайдын айлчлалын хүрээнд АНУ-ын Нью-Иорк хот, НҮБайгууллагийн танхимд, Канад улсын Нийслэл Оттава хотын Парламентын танхимд
2011 онд “Хүн төрөлхтөн сансарт ниссэний 50-н жил”-ийн ойн тоглолтонд Францын Парис хот, ЮНЕСКО-д Чехословакын Прага хотын филармонийн симфони оркестртой хамтран тоглолтуудыг амжилттай хийсэн.
2011 онд Герман улсад олон улсын хөгжимчидтэй хамтран “Durban Poison” хөгжмийн төсөлд бөмбөрчинөөр
2006 онд АНУ-д Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд “Smithsonian National Museum of Natural History”-д зохиогдсон “Great Story of Mongols” хөгжмийн төсөлд гоцлол хөгжимчин, менежерээр
2011 онд “Хүннү” хэмээх хөгжмийн бичил төсөл санаачлан, улмаар Солонгосын Сач-ёон мужид зохиогддог “Олон үндэстний бөмбөрийн фестиваль”-д Монголоос анх удаагаа үндэсний бөмбөрийн хамтлагийг бүрдүүлэн оролцож амжилт үзүүлсэн.
2012 онд ЮНЕСКО-ийн дэргэдэх дэлхийн улс үндэстнүүдээс бүрдсэн найрал хөгжмийн оркестрт Монгол улсаа төлөөлөн хөгжимчнөөр уригдан ажиллахдаа Хятадын Шин-жин хотын симфони оркестртой Ж.Бизе-“Кармен”, Бельгийн удирдаач Bartholomeus-Henri VAN de VELDE-ийн удирдлагаар,
2015 онд Францын Парис хот, ЮНЕСКО-ийн концертын их танхимд Чехословакын Прага хотын филармонийн симфони оркестртой, М.Мусоргский-“Үзэсгэлэнгийн зургууд”, Бельгийн удирдаач Bartholomeus-Henri VAN de VELDE-ийн удирдлагаар,
2015, 2017 онуудад Японы Гунь-ма мужид Монголын анхны гоцлол Тайко бөмбөрчнөөр уригдаж, Маябаши хотын “Шиваши” тайко хамтлагтай хамтарсан тоглолт,
2015, 2016, 2017 онуудад Японы Токио хотод Дэлхийн Морин Хуурын Холбооноос зохион байгуулагдсан “Асар” тоглолтонд цохивор хөгжимчнөөр,
2017 онд “GMUB Music Lab”-аас хэрэгжүүлсэн дэлхийн шилдэг Жазз хөгжимчдийн хамтарсан “Afternoon in Rio” тоглолтонд латин бөмбөрчинөөр ажилласан.
хамтлагийн уран бүтээлийн продюсер О. Чинбат
засварлахЭвэр бүрээч, хөгжмийн зохиолч, Бөртэ хамтлагийн гоцлол хөгжимчин, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын хөгжмийн зохиолч. Ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны дэд, II уралдааны тэргүүн байрын шагналт, 2012 оны Засгийн газрын “Мөнгөн мод” шагналтан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан.
Төрсөн он 1986 оны 9 дүгээр сарын 09
Төрсөн газар Дархан-Уул аймгийн төв
Ажил мэргэжил
1994-1998 он - Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар дунд сургууль
1999-2009 он - Хөгжим бүжгийн коллежд эвэр бүрээч мэргэжлээр суралцаж төгссөн
2009 оноос Бөртэ хамтлагт хөгжимчин
2012-2015 он - Хөгжим бүжгийн коллежд хөгжмийн зохиолч мэргэжлээр төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд багшийн удирдлага дор суралцаж төгссөн
2013-2015 он - СУИС-д суралцаж урлаг судлалын ухааны магистр цол хамгаалсан
2008-2013 он - ҮДБЭЧ-д хөгжимчнөөр ажилласан
2012 он - БНСУ-ын Үндэсний их театрын мэргэжил солилцооны олон улсын CPI хөтөлбөрийн хүрээнд зургаан сар суралцаж тус улсын хэл, соёл, уламжлалтай танилцаж, хөгжмийн сургалтыг нь чангу цохивор хөгжмийн мэргэжлээр төгссөн
2015 оноос Нийслэлийн “Улаанбаатар” чуулгад хөгжмийн зохиолчоор ажиллаж байна
Тоглоочийн хувьд нэрийн хуудас болсон бүтээлүүд:
1.В.Монти “Чардаш”
2.Ж.Бизе “Кармен-Фантази”
3.В.А.Моцартын гобойны до мажорын концерт
4. Ф.Менделсоны кларнетийн дуэт концерт
5. Цаатан
Тоглож олонд хүргэсэн уран бүтээлийн сангаас дээжилбэл:
-Монгол ардын дуу “Гандий мод” (жазз)
-Ц.Сүхбаатар “Жороо сайхан халиун”
-К.Курпиньский, кларнетад зориулсан концерт
-Кроммер Крамарж, гобойны концерт
-А.Хачатурян “Лезгинка”
-З.Хангал “Салхит шувуун дуу” Адажио
-Р.Бат-Эрдэнэ “Хүннү” рапсоди
-В.А.Моцарт, Рондо “Турк марш”
-Ц.Нацагдоржийн эвэр бүрээнд зориулсан концерт I, II анги
-Ф.Шопен, Ноктюрн
-П.Сарасате, “Цыганы дуулал”
Зохиосон бүтээлүүд:
1. Эвэр бүрээ, симфони найрал хөгжимд зориулсан концерт
2.”Зүүд” эвэр бүрээ хөгжимд зориулсан концертино
3.Адажио-Морин хуур, хуучир хөгжмийн хоршил
4.”Аргагүй амраг” ятга хөгжимd зориулсан вариац
5.”Хоёр сэтгэл” ёочинд зориулсан вариац
6.Хэнгэрэгт бүжгийн хөгжим
7.Нүүдэлчин монгол-циркийn хөгжим
8. “Мэнэнгийн тал” ардын хөгжмийн цөөхүүл
9.”Хүсэл” ардын хөгжмийн цөөхүүл
10. “Бодол” ардын хөгжмийн цөөхүүл
11. “Нүүдэлчдийн аялгуу” ардын хөгжмийн цөөхүүл
12. “Тооцоогүй тоглоом” киноны хөгжим
13. “Тэр жилийн тэр өдөр” киноны хөгжим
14. “шүүдэр дундуур”киноны хөгжим
14."Miracle”-олон улсын оркестр
15.”Хатан” хөөмийд зориулсан аяз
16.”Сэтгэмж” үндэсний хөгжмийн хамтлагт зориулсан бүтээл
Шагнал, урамшуулал:
2005 он - ОХУ-ын Улаан-Үд хотод болсон олон улсын хөгжимчдийн “Найдал-2005” уралдааны III байр
2008 он - ОХУ-ын Улаан-Үд хотод болсон олон улсын хөгжимчдийн “Найдал-2005” уралдааны дэд байр
2008 он - Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны дэд байр
2008 он - Хонг Конгд болсон Төв Азийн олон улсын Залуучуудын фестивалийн Алтан цом
2012 он - Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байр
Засгийн газрын Хүндэт жуух бичиг
2012 он - Засгийн газрын шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” шагналын эзэн
2013 он - Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан
2015 он- Нийслэлийн тэргүүний ажилтан
Хамтлагийн бүтээгдэхүүн
засварлахТус хамтлагийн гишүүдийн оролцсон болон бие даасан уран бүтээлүүдийг нэрлэвээс.
1994 CD „Taichi“ – O. Shanti
1994 CD „Taichi Too“ - O. Shanti
1994 CD „Well Ballansed“ – O. Shanti
1995 CD „Egschiglen“ – with Egschiglen
1996 CD „Gobi“ – with Egschiglen
1999 CD „Uyanga 1“ mongolian traditional music
2000 CD „Boerte 1“ mongolian Ethno-Jazz
2001 CD „Boerte 2“ the new soul of mongolian music
2002 CD „Muruudlyn Salkhi” mongolian ethno jazz & groove
2003 CD „ Butterfly Lovers “/ ятгач Ч. Мөнх-Эрдэнэ
2004 CD „Um Mani Padme Hum” mongolian meditation music / Бөртэ хамтлаг
2005 CD „ Memoris“ / ятгач Ч. Мөнх-Эрдэнэ
2005 Soundtrack „Шар нохойн там“ / Киноны хөгжим
2016 “Золгоё доо” цомог / Алтай хамтлагт зориулсан Д. Ганпүрэвийн уран бүтээл
2017 “Цэнхэр залаа” цомог / ятгач Ч. Мөнх-Эрдэнэ
Хамтлагийн хэрэгжүүлсэн төсөл
засварлахГадаад болон дотоодод хэрэгжүүлсэн болон оролцсон төслүүд |
---|
|
|
Хамтлагийн олон улс дахь онцлох үйл явдал
засварлахБөртэ хамтлагийн олон улс дахь онцлох үйл явдал |
---|
|
Хамтлагийн шагнал, урамшуулал
засварлахБөртэ хамтлагийн олон улс дахь болон эх орондоо авсан шагналууд |
---|
* 2005 оны 10 сард Америк улсын New York хотод болсон олон улсын „Hampton“ XIII Кино наадмын анхны ARTEMIS RECORDS ORIGINAL MOVIE SCORE AWARD буюу Киноны шилдэг хөгжмийн шагналыг Д. Бямбасүрэнгийн найруулсан „Шар нохойн там“ баримтат уран сайханы киноны хөгжмөөр
|
Хамтлагийн нийгэм дэх хариуцлага
засварлахБөртэ хамтлагийн гишүүдийн нийгэмд үзүүлсэн бодит ажлууд |
---|
|
Хамтлагийн гишүүдийн хариуцлага
засварлахБөртэ хамтлагийн нийт гишүүд нь уран бүтээлээ туурвихаас гадна нийгэм дэх соёлын эргэлтэнд нөлөө үзүүлэхүйц өргөн цар хүрээтэй ажлуудыг сэдэж, бие дааж санхүүжүүлж, хөгжүүлж ирсэн энэ цагийн нийгэм, соёл урлагийн зүтгэлтнүүд юм. |