Найрал хөгжим
Найрал хөгжим (эртний грекээр ὀρχήστρα оркестра ‚бүжгийн талбай‘, энэ нь грекийн театрын тайзны өмнөх хагас дугуй талбайг нэрлэдэг ба түүн дээр нь хор бүжиглэдэг байж) нь том бүрэлдэхүүн бүхий хөгжмийн зэмсгийн ансамблийг нэрлэх ба тус ансамбльд тухайн нэг төрлийн хөгжмийн зэмсэг нь олон тоотой байдаг. Сонгодог хөгжмийн салбарт найрал хөгжмийг дотор нь том бүрэлдэхүүнтэйг нь симфони найрал хөгжим, жижгийг нь тайзны найрал хөгжим гэж ялгадаг. Үүний зэрэгцээ зөвхөн тодорхой нэгэн хөгжмийн зэмсгийн төрөл зүйлээс бүрдсэн найрал хөгжим байх ба үүний жишээнд үлээвэр найрал хөгжим, утсан найрал хөгжим болон тодорхой нэгэн ансамблийн төрлүүд (жишээ нь индонезийн гамелан) орно. Жаз найрал хөгжим ба түүнтэй төстэй бүрэлдэхүүн бүхий бүжгийн ба хөнгөн хөгжмийн найрлыг ихэвчлэн Биг Бэнд хэмээн нэрлэдэг.
Симфони найрал хөгжим
засварлахСимфони найрал хөгжим (синфони найрал хөгжим гэж бас өөрөөр бичдэг) нь 18-р зууны дундуур бий болжээ. 18-р зууны хоёрдугаар хагасаас эхлэн өнөөг хүртэл найрал хөгжмийн бүтээлийг тоглох үндсэн найрал хөгжим юм.
Цахим холбоос
засварлахWiktionary: Найрал хөгжим – Энэ үгийг тайлбар толиос харна уу |