Бүүвээ баатар
Бүүвээ баатар гэж алдаршсан хотгойдын засаг ноён, бэйл Бүүвээ юм. Бүүвээ нь хотгойдын засаг ноён Сэнгэ бэйлийн өргөмөл хүү бөгөөд 1704-1730 онд засаг ноён байсан. Бүүвээ баатар нь тухайн үед болсон Халх-Өөлдийн дайн ба Зүүнгар-Чин улсын дайнуудад халхын цэргийг удирдан оролцож, олон удаа ялалт байгуулж байсан зоригтой, чадварлаг жанжин хүн байжээ. Бүүвээгийн дараа 1730-1737 онд түүний хүү Банди ахай дайчин залгамжилсан ба түүний хүү буюу ач нь хотгойдын шадар ван гэж алдаршсан Чингүнжав юм.
Сонирхолтой баримтууд
засварлах- Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн" романд шадар ван Чингүнжав өөрийн өвөг болох Бүүвээ баатрын тухай манжийн талд хүчин зүтгэсэнд нь харамсан өгүүлсэн хэсэг байдаг. Чингүнжавын төрөлхийн дайнч, зориг ихтэй ба цэрэг удирдан зохион байгуулах төрлөх авъяасаа өөрийнхөө баатар өвөөгөөс уламжилсан байх боломжтой. Тиймээс Чингүнжав нь өөрийн баатар өвгөөр бахархдаг байсан байхаас зайлахгүй. Харин өвөөгийнхөө талаар хэлсэн дурсамж нь зохиолчийн төсөөлөл юм.
- С.Удвалын "Их хувь заяа" романд Хатанбаатар Ховдыг чөлөөлөх дайнд явах гэж байхдаа Богд хааны зэвсгийн санд орох зөвшөөрөл аван ороод авахыг хүссэн хуучны сэлэм, илдийг Бүүвээ баатар ба Шижир баатарынх гэж хэлж байдаг хэсэг байдаг. Магадгүй эдгээр үзмэрүүд өнөөдрийн Богд хааны өргөө музейн сан хөмрөгт байхыг үгүйсгэх аргагүй.
Мөн үзэх
засварлахЭшлэл
засварлахУран зохиол
засварлах- Ж.Пүрэв. "Зүрхний хилэн" роман. УБ.
- С.Удвал. "Их хувь заяа" роман
Гадаад холбоос
засварлахӨмнөх Сүнжинсэнгэ |
Хотгойдын засаг ноён 1704-1730 |
Дараах Банди ахай дайчин |