Бүдрагчаагийн Даш-Ёндон
Бүдрагчаагийн Даш-Ёндон (Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Согоот багийн нутагт 1946 онд төрсөн) -монголын улс төрийн зүтгэлтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол улсын Ардын багш юм.
Бүдрагчаагийн Даш-Ёндон | |
---|---|
Монгол Улсаас Болгарт суугаа элчин сайд | |
Албан тушаал хашсан 2001–2005 | |
Монгол Ардын Хувьсгалт Намын ерөнхий нарийн бичгийн дарга, дарга | |
Албан тушаал хашсан 1991–1996 | |
Өмнөх | Гомбожавын Очирбат |
Дараах | Намбарын Энхбаяр |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1946 оны 2 сарын 17 |
Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам |
Эхнэр, Нөхөр | Чойжамцын Батжаргал (1979-одоо) |
Алма матер | Монгол Улсын Их Сургууль |
Тэрбээр 1968 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсөж түүхийн багшийн мэргэжил эзэмшжээ. Их сургуулиа төгсөж, сургуульдаа багшилж байгаад МАХН-ын төв хороонд зааварлагч, Намын дээд сургуульд орлогч захирал, МАХН-ын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, 1997 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, 2001-2005 онд Болгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2007 оноос МАХН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна.
Бүтээл
засварлах- Цаг үе: Сэтгэл, бодрол, философи
- Монголын хөгжлийн философи
- Үйлсээрээ мөнхөрсөн Б. Ширэндэв