Бүгд Найрамдах Кипр Улсын Парламент
Киприйн Төлөөлөгчдийн Хурал (грек. Βουλή των Αντιπροσώπων; турк. Temsilciler Meclisi) — нь Бүгд Найрамдах Кипр Улсын парламент юм. Армени, католик, маронит цөөнхийг төлөөлж буй 3 гишүүн болон бусад 56 гишүүнийг пропорциональ системээр таван жил тутамд сонгодог. Суудлын 30% нь Киприйн Туркийн нийгэмлэгт хуваарилагдсан боловч 1964 оноос хойш эдгээр суудал эзгүй байгаа юм.
Кипр Улсын Парламент Βουλή των Αντιπροσώπων | |
---|---|
Танхимын тоо | Нэг танхим |
Дарга удирдлага | |
Ерөнхийлөгч | Адамос Адаму |
Дарга | Саввас Кириакоу Панаётис Коумис |
Бүтэц бүрэлдэхүүн | |
Гишүүний тоо | 56 |
Нам | Засгийн газар (20) Ардчилсан Нэгдэл (18) ЭСНХ (2) Эсрэг хүчин (35) АХПН (16) |
Сонгууль | |
Өнгөрсөн сонгууль | 2016 оны 5 сарын 22-нд 2016 оны Киприйн Парламентийн Сонгууль явагдсан. |
Хуралдааны танхим | |
Киприйн Парламентын Барилга, Никоси, Кипр | |
Цахим хуудас | |
parliament.cy |
Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн сайд нарыг баталдаг боловч ард түмний сонгосон Ерөнхийлөгч нэгэн зэрэг засгийн газрыг биечлэн удирддаг тул парламентын гүйцэтгэх засаглалд үзүүлэх нөлөө хязгаарлагдмал.
Бүрэлдэхүүн
засварлахПарламент нь таван жилийн хугацаатай сонгогддог ба 59 гишүүнээс бүрддэг.
- 56 гишүүдийг пропорционал системээр намын жагсаалтаар сонгодог.
- Ард түмний цөөнхид: маронитууд, католикууд, арменичуудад 3 суудал хуварилагдсан байдаг.
- Киприйн турк иргэдэд 24 мандат хадгалагдсан байдаг. Киприйн турк нийгэмлэг нь 1974 оноос хойш сонгуульд оролцохоо больсон.
Суулийн сонгууль нь 2016 оны 5 сарын 22-нд явагдсан.
Энэ улс төрийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.