Бямбасүрэнгийн Энхбайгаль
Бямбасүрэнгийн Энхбайгаль (удирдахуйн ухааны доктор, дэд профессор) нь эдийн засагч, эрдэмтэн.
Бямбасүрэнгийн Энхбайгаль | |
Удирдахуйн ухааны доктор, дэд профессор | |
---|---|
Овог нэр | Бямбасүрэнгийн Энхбайгаль |
Төрсөн | 1974 оны 1 сарын 1 Улаанбаатар, Монгол Улс |
Улс | Монгол |
Нам эвсэл | Ардчилсан Нам |
Сургууль | Удирдлагын академи Анадолу Их сургууль |
Мэргэжил | Эдийн засагч, судлаач, эрдэмтэн |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Засгийн газрын харьяа Удирдлагын академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Удирдахуйн ухааны хүрээлэн]гийн захирал, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам[1]ны харьяа Дээд боловсролын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилласан.
Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдож байсан. Удирдахуйн ухааны (төрийн удирдлага, эдийн засаг) доктор, дэд профессор цолтой. Боловсролын тэргүүний ажилтан. Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын судалгааны мэргэжил арга зүйн багийг ахлан ажиллаж [2], 2015-2040 хувилбар[3]ыг гардан боловсруулсан [4].
Боловсрол
засварлахБямбасүрэнгийн Энхбайгаль нь хөгжлийн үзэл баримтлал, эдийн засаг, улс төр, нийгмийн асуудлууд, удирдахуйн ухаан, эдийн засаг, шугаман бус системийн шинжилгээ, аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, бодлогын шинжээч юм.
Тэрээр эрдэм шинжилгээний өгүүлэл, нэг сэдэвт бүтээл болон бодлогын нийтлэл, зөвлөмж зэрэг 250 гаруй бүтээл туурвисан нь дотоод гадаадын нэр хүнд бүхий хэвлэлүүдэд олон удаа нийтлэгдсэн байдаг.
2006 онд дэд профессор цол хүртсэн, боловсролын тэргүүний ажилтан.
2003 онд 29 насандаа төрийн удирдлагын чиглэлээр Удирдахуйн ухааны докторын зэргийг “Монгол улсын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны загвар боловсруулах нь” сэдэвт бүтээлээр хамгаалсан. Менежментийн монгол загвар сэдвээр 2000 онд Удирдлагын академи[5]д бизнесийн магистрын зэрэг хамгаалсан. Туркийн Анадолу их сургуулийн Эдийн засаг, захиргааны шинжлэх ухааны факультет[6]ийн бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн.
Төв Европын их сургууль, АНУын Иелийн их сургуулийн профессоруудын бодлого судлалын сургалтад 2 удаа хамрагдан 2003 оноос бодлогын шинжээчээр ажиллаж байсан.
Англи, Турк, Франц хэлтэй.
Эдийн засгийн тухай бүтээл
засварлах2003 онд докторын зэрэг хамгаалахдаа системийн шинжилгээний аргууд, түүний дотроос катастрофийн шинжилгээний аргыг ашиглан Карл Маркс, Харрод-Домар, Роберт Солоу, Леонтьевийн эдийн засгийн экзоген загварууд, Дэйвид Ромер, Филипп Эгайон-Питер Ховит, Вэй Бин Занг, Пол Сегерстром нарын эндоген загваруудын потенциал функцийг 30 жилээр, Монгол Улсын эдийн засгийн жишээгээр тооцож, катастрофыг шинжилсэн [7].
Др. Б. Энхбайгаль нь эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт нөлөөтэй хүчнүүдийн харилцан үйлчлэлийг шинжлээд Василийн Леонтьевийн загварт суурилан “Мэдлэгт түшиглэсэн эдийн засгийн загвар”-аа боловсруулсан. Эдийн засгийг урт хугацаанд өөрийнх нь боломжид тулгуурлан өсгөх боломж, эдийн засгийн шалгуур үзүүлэлтүүдийг судалж долоон гол хүчний харилцан хамаарал урт хугацаанд нөлөөтэй хэмээн үзсэн. Үүнд:
- Мэдлэгийн хуримтлал, шинэ мэдлэг бүтээх явц
- Капиталын хуримтлал, капиталын хөрөнгө оруулалт
- Үйлдвэрлэл, хэрэглээ
- Ажиллах хүч, түүний бүтээмж
- Байгалийн нөөц баялаг, экологийн нөхцөл
- Төрийн зохицуулалт, төсвийн дарамт
- Олон улсын зах зээлтэй харьцах харьцаа
Улмаар нийт эдийн засгийн систем буюу мэдлэгийн эдийн засгийн нэгдмэл загвараа долоон дифференциал тэгшитгэлийн системээр илэрхийлэн боловсруулсан [8]. Үүнд:
Загварын хувьсагчид | |
---|---|
a | Технологийн зардлын коэффициент |
Y | Эцсийн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
S | Мэдлэгийн хуримтлал |
V | Капиталын бүтээмж |
K | Капиталын хуримтлал |
R | Байгалийн нөөц нөхцөл |
H | Цэвэр экспорт |
Загварын жолоодлогын параметрүүд | |
---|---|
u/m | валютын ханш |
αs | Мэдлэгт зориулж буй хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь |
αk | Капиталын хуримтлал бий болгоход зориулж буй хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь |
αR | Байгаль экологийн хөрөнгө оруулалтын норм |
ρ=wLs | Дэлхийн түвшнээр баримжаалсан хөрөнгө оруулалтын нэг хүнд ноогдох хэмжээ, ажиллагсдын тоогоор үржүүлсэн үржвэр |
коэффициентууд | |
---|---|
η | Хөрөнгө оруулалт дахь цэвэр экспортын нөлөө |
δ | Элэгдэл буюу устгалтын норм |
μS | Мэдлэгийн хуучралын хувь |
b | Мэдлэгийн нөөцийн алдагдлын хувь |
W | Мэдлэгийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа нэг хүнд ноогдох зардал /дэлхийн түвшинд / |
Ls | Мэдлэгийн салбарт ажиллагсдын тоо |
n | Хүн амын өсөлт |
αx | Эдийн засгийн байгальд учруулах дарамт буюу байгалийн баялгийн хэрэглээний норм |
R | байгалийн нөхөн сэргэх чадвар |
σ | Эдийн засгийн агууриг өөрчлөгдсөнөөс үүсэх нөлөө буюу эдийн засгийн нийт ачаалал |
u | Үндэсний валютын нэрлэсэн ханш |
m | Үндэсний валютын бодит ханш |
bE | Үйлдвэрлэлээр дамжих мэдлэгийн хуримтлалын гадаад худалдаан дахь нөлөө |
γs | Мэдлэгийн нөөцийн технологийн зардлын нормыг бууруулах хүч |
μa | Зардлын өсөлт |
βs | Мэдлэгийн нөөцийн капиталын бүтээмжийг өсгөх хэмжээ |
θ | Капиталын бүтээмжийн бууралт |
ξ | Байгалийн нөөц, нөхцлийн эдийн засагт нөлөөлөх хүч |
η | Хүн амын өсөлт |
ν | Байгалийн нөөц нөхцөл болон үйлдвэрлэлийн хэмжээний харьцаа эерэг утгатай байх босго |
Дивергенци, фазын огторгуй дахь потенциал функцийн замнал, Ляпуновын үзүүлэлт, катастрофын буюу аттракторын шинжилгээний аргаар судалгаа, тооцоо хийсэн.
Тэрээр өөрийн боловсруулсан загварын туршилт, тооцоо шинжилгээнд үндэслэн эдийн засаг дахь мэдлэгийн (эдийн засгийн үр ашиг бүхий мэдлэг буюу технологи)-ийн хуучралыг технологийн шинэчлэлээр нөхөх нь эдийн засгийн хөгжлийн зайлшгүй нэг нөхцөл гэж үзсэн. Монголын эдийн засаг цаашид үрэлгэн болох тусмаа амьдрах чадваргүй болж, нийгмийн сэтгэлгээ, технологийн хоцрогдол, хэрэглээний хандлага, байгалийн нөөц нөхцлөөс шалтгаалсан зардлын өсөлтийг технологийн хүчээр нөхөж чадахгүй үед эдийн засаг огцом уналтад орох магадлалтайг тодорхойлсон.
Үүнээс гарах гарц нь технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтыг технологийн түвшнээр ангилж, орчин үеийн, өндөр бүтээмж бүхий технологитойг нь сонгож дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төсвийн хөрөнгөөр зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авах, аж ахуйн нэгжүүдийн технологи, инновацийн хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжиж, хүнээ хөгжүүлэн өндөр мэргэшсэн ажиллах хүч бэлтгэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал гэж үзсэн.
Капиталын өгөөж цаашид буурах тухайд сэрэмжлүүлэн капитал хуримтлуулах, хөрөнгө оруулах дотоодын чадавхийг дэмжиж, ажиллах хүчийг цөөн тооны стратегийн чиглэлд төрөлжүүлж, тоног төхөөрөмжийн эргэлтийг сайжруулж суралцах замаар өндөр хөгжилтэй орнуудын технологийг аль болох богино хугацаанд, харьцангуй өртөг багатайгаар гүйцэхийн чухлыг онцолсон[9].
Эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэрлэлээ тэтгээгүй, технологийн хөрөнгө оруулалтыг төрийн бодлогоор дэмжээгүй, зөвхөн байгалийн баялагт түшиглэсэн нөхцөлд 2016, 2017, 2018 онуудад зогсонги байдалд орж, цаашид эдийн засгийн дотоод чадавхи улам суларна гэж дүгнэсэн байдаг. 2010 онд Мэдлэгт түшиглэсэн эдийн засгийн загварынхаа тооцоог дахин хийж, өмнөх дүгнэлтээ бататгасан байдаг [10].
Энэ загварын гол онцлог нь эдийн засгийн урт хугацааны нөхцөл байдлыг тооцохдоо
- Нийгэм дэх мэдлэгийн хуримтлал (эдийн засгийн үр ашиг бүхий арга ажиллагаа, технологи, шинжлэх ухааны мэдлэг, түүнийг дэмжих бодлогo, ийм мэдлэгийг тээгчдийн гадагшлах/дотогшлох урсгал)
- Байгалийн нөөц нөхцөл (цаг уурын өөрчлөлт, байгалийн нөөц, нөхцлийн доройтол)
- Олон улсын зах зээлийн нөхцөл байдлыг тооцсон явдал юм.
Улс төр
засварлах2016 оны Улсын Их Хурлын сонгууль
засварлах2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт (Төв аймаг) Ардчилсан нам[11]аас нэр дэвшсэн. Тойргийн нийт сонгогчдын 40 хувийн санал авсан. Өрсөлдөгч нь Монгол Ардын Нам-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд байв.
Ардчилсан Нам
засварлах2016 онд Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлсийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажилласан (Б.Энхбайгаль, Д.Даваа-Очир нар, 2016).
Эх сурвалж
засварлах- ↑ "mecss.gov.mn". Эх хувилбараас архивласан: 2017-03-17. Татаж авсан: 2017-03-14.
- ↑ [http://www.parliament.mn/news/open/categories/30/pages/20756[permanent dead link]
- ↑ https://www.scribd.com/document/321520445/%D0%9C%D0%9E%D0%9D%D0%93%D0%9E%D0%9B-%D0%A3%D0%9B%D0%A1%D0%AB%D0%9D-%D0%A5%D3%A8%D0%93%D0%96%D0%9B%D0%98%D0%99%D0%9D-%D0%A3%D0%A0%D0%A2-%D0%A5%D0%A3%D0%93%D0%90%D0%A6%D0%90%D0%90%D0%9D%D0%AB-%D0%91%D0%9E%D0%94%D0%9B%D0%9E%D0%93%D0%9E-2015-2040 parliament.mn]
- ↑ issuu.com
- ↑ http://naog.gov.mn/
- ↑ http://anadolu.edu.tr/akademik/fakulteler/205/iktisadi-ve-idari-bilimler-fakultesi/genel-bilgi
- ↑ Б.Энхбайгаль. (2003). Монголын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны шугаман биш загвар боловсруулах нь. Улаанбаатар: Удирдлагын академи.
- ↑ Б.Энхбайгаль. Эдийн засгийн хөгжлийн шугаман биш загвар боловсруулах нь. 2006
- ↑ Б.Энхбайгаль.Монголын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны шугаман биш загвар боловсруулах нь,2003
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2017-03-13. Татаж авсан: 2017-03-12.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Www.demparty.mn". Эх хувилбараас архивласан: 2017-04-28. Татаж авсан: 2017-03-14.