Булган (хот)
Булган (ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ) нь Булган аймгийн төв юм. Улаанбаатараас 318 км зайтай газарт оршино. 89 км² газар нутагтай бөгөөд д.т.дээш 1208 м өндөрт оршдог. Хүн ам нь 13,034 (2020). Дайчин вангийн хүрээний суурин дээр байгуулагджээ. Засаг захиргааны хувьд Булган аймгийн Булган сум гэх бөгөөд 6 багтай. 1924-1931 онд Булган хан уулын хошуу гэж нэрлэгдэж байгаад 1931 онд улс даяар засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийгдэхэд Сэлэнгэ аймагт харьяалагдан Булган сум болсон. 1938 онд Булган аймаг байгуулагдахад харьяалал өөрчлөгджээ. Нутаг дэвсгэрийн хойд цэг нь Ачуутын овоо, зүүн цэг нь Мээж уул, урд цэг нь Өндөр хөтөл, Баруун цэг нь Булган хан уул болж нийт 8860 га нутагтай, уулархаг ойт хээрийн бүсэд оршдог ба далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн.
Булган
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ | |
---|---|
Булган сум ᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ | |
Улс | Монгол |
Аймаг | Булган |
Сэлэнгэ аймгийн сум | 1931 он |
Булган аймгийн сум | 1938 он |
Газар нутаг | |
• Сум | 99.95 км2 (38.59 бээр2) |
Өндөр | 1,208 м (3,963 фут) |
Хүн ам (2022) | |
• Сум | ▲ 12,817 |
• Хотын нутаг | 11,198 |
Бүсийн дугаар | +976(0)146 |
Засаг захиргаа, аж ахуйн нэгж
засварлахБулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 31 төлөөлөгчтэй бөгөөд 3 орон тооны ажилтан, 9 тэргүүлэгчтэй. Сумын ЗДТГ нь 48 ажилтан албан хаагчтай, үүнээс улс төрийн албан хаагч 8, төрийн захиргааны албан хаагч 17, төрийн үйлчилгээний албан хаагч 23 байна. Сумын Засаг даргын дэргэд хотын захирагчийн алба, Тохижилт үйлчилгээний анги үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг албанд 39 хүн ажиллаж сумын тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хариуцан зохион байгуулдаг.
Сумын хэмжээнд 611 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас ХХК 405, хоршоо 31, ТӨҮГ 2, салбар 30, төсөвт байгууллага 53, ТББ 18, шашны байгууллага 4, ОНБ 28 үйл ажиллагаа явуулж байна.
Хөдөө аж ахуй
засварлахБулган сум нь 69402 толгой малтай. Үүнээс адуу 4517, үхэр 5148, хонь 23298, ямаа 20497 байна. ХАА-н эдэлбэр газар 2174 га үүнээс 123 га талбай нь төмс, хүнсний ногооны талбай байдаг. Булган сум нь жилд дунджаар 850 тн төмс, 300 тн хүнсний ногоо хураан авч жилд дунджаар 5000 гаруй тн байгалийн хадлан бэлтгэж байна.
Боловсрол, эрүүл мэндийн байгууллага
засварлахСуманд 12 жилийн 1-р сургууль, Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Ц.Готовын нэрэмжит 12 жилийн 3-р сургууль, Спортын мэргэжлийн дунд сургуулиуд үйл ажиллагаа явуулан 3200 гаруй суралцагч, 260 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж, суралцаж байна.
Мөн сургуулийн өмнөх боловсрол олгох 6 цэцэрлэгт 930 гаруй хүүхэд, 100 гаруй багш, ажилчид ажиллаж суралцдаг. ЭӨЦСургууль “Улсын шилдэг ТОП менежмент”-тэй сургууль, 4-р цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”, 2-р цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр тус тус шалгарсан амжилтыг үзүүлээд байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 200 ортойгоор 240 гаруй эмч, сувилагч, ажиллагсад сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүнээс гадна “Жаргахуй”, “Цоожид”, “Эмийн цэцэглэн” зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.
Дэд бүтэц, харилцаа холбоо
засварлахСумын төв нь 35,1 км асфальтан замтай бөгөөд Эрдэнэт-Булган-Мөрөн чиглэлийн хатуу хучиллттай зам дайран өнгөрдөг, цахилгаан эрчим хүчний төвийн системд холбогдсон, харилцаа холбооны Мобиком, Скайтел, Юнител, Монголын цахилгаан холбоо компаниудын салбарууд үйл ажиллагаа явуулдаг, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сум юм. “Булган телевиз”, “Сайхан Монгол” телевиз, “Сайхан аялгуу” 107.5 радио, “Булганы мэдээ” сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрууд
засварлахБулган сумын ойролцоо гадаад болон дотоодын аялагчид , жуулчдын сэтгэлийг татах “Хүн чулууны хөшөө”, Монголд алдартай “Цагаан суварга”, Диваажин сүм, Ардын Хатанбаатар Магсаржавын бунхан, Анхдагч болоод алдартан баатруудын хөшөө, Алдарт дөрвөн Аваргын хөшөө, Цогт хунтайжийн талбай, баруун замын байлдааны Штаб музей зэрэг дурсгалт газрууд байдаг бөгөөд аялал жуулчлалын “Анаг тур”, “Хангай дисковери”, “Булган хаус”, “Булган буудал” зэрэг томоохон газрууд аялагчид болон жуулчдад үйлчилгээ үзүүлж байна.
Статистик
засварлах№ | Он | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | |||||||||
1 | Хүн амын тоо | 12450 | 12519 | 12010 | 12402 | 11552 | 12512 | 12616 | 12806 | 12780 | |||||||||
2 | Хүн амын тоо хүйсээр | Эрэгтэй | Эмэгтэй | Эрэгтэй | Эмэгтэй | Эрэгтэй | Эмэгтэй | Эрэгтэй | Эмэгтэй | Эрэгтэй | Эмэгтэй | Эрэгтэй | Эмэгтэй | Эрэгтэй | Эмэгтэй | Эрэгтэй | Эмэгтэй | Эрэгтэй | Эмэгтэй |
6042 | 6408 | 6146 | 6373 | 5852 | 6158 | 6100 | 6302 | 6014 | 6220 | 6104 | 6408 | 6125 | 6491 | 6240 | 6566 | 6214 | 6566 | ||
3 | Хүн амын тоо хот, хөдөөгөөр | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө |
11702 | 748 | 11759 | 760 | 11242 | 768 | 11552 | 850 | 10697 | 855 | 11672 | 840 | 11784 | 832 | 11986 | 820 | 11946 | 834 | ||
4 | Өрхийн тоо | 3356 | 3338 | 3434 | 3518 | 3518 | 3567 | 3635 | 3678 | 3707 | |||||||||
5 | Өрхийн тоо хот, хөдөөгөөр | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө | Хот | Хөдөө |
3028 | 328 | 3017 | 321 | 3154 | 280 | 3265 | 253 | 3258 | 260 | 3296 | 271 | 3360 | 275 | 3360 | 275 | 3432 | 275 | ||
6 | Хүн амын дундаж наслалт | 70.51 | 71.28 | 71.7 | 72.3 | 72.86 | 73.17 | 73.3 | 73.6 | 73.9 | |||||||||
7 | Төрөлт | 291 | 306 | 335 | 284 | 304 | 281 | 246 | 273 | 310 | |||||||||
8 | Нас баралт | 99 | 101 | 100 | 85 | 89 | 83 | 74 | 108 | 101 | |||||||||
9 | Гэрлэлт батлуулсан | 63 | 54 | 52 | 52 | 56 | 56 | 73 | 87 | 75 | |||||||||
10 | Гэрлэлт цуцлалт | 19 | 20 | 23 | 23 | 15 | 19 | 26 | 18 | 30 | |||||||||
11 | Бүтэн өнчин хүүхэд | 13 | 16 | 10 | 8 | 8 | 8 | 8 | 9 | 9 | |||||||||
12 | Хагас өнчин хүүхэд | 197 | 193 | 98 | 70 | 76 | 115 | 113 | 122 | 124 | |||||||||
13 | Өрх толгойлсон эх | 614 | 635 | 666 | 847 | 849 | 707 | 653 | 193 | 195 | |||||||||
14 | Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо | 598 | 560 | 410 | 430 | 590 | 580 | 574 | 562 | 559 | |||||||||
15 | СӨБайгууллага | 7 | 7 | 7 | 8 | 8 | 6 | 6 | 6 | 6 | |||||||||
16 | СӨБ-ын багшийн тоо | 37 | 37 | 38 | 38 | 39 | 36 | 36 | 36 | 36 | |||||||||
17 | СӨБ-т хамрагсан хүүхдийн тоо | 864 | 876 | 895 | 965 | 980 | 916 | 938 | 990 | 930 | |||||||||
18 | ЕБСургуулийн тоо | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 4 | 4 | |||||||||
19 | Их эмчийн тоо | 60 | 66 | 64 | 67 | 70 | 71 | 74 | 74 | 69 | |||||||||
20 | Орон нутгийн төсвийн орлого /сая төгрөгөөр/ | 551.1 | 1645.4 | 4484.8 | 7283.3 | 6341.9 | 6703.5 | 7547.7 | 10290.6 | 10174.9 | |||||||||
21 | Орон нутгийн төсвийн зарлага /сая төгрөгөөр/ | 516.4 | 816.4 | 6573.3 | 7532.5 | 6392.6 | 6658.5 | 7604.2 | 9415.1 | 9844.1 | |||||||||
22 | ААНБ-ын тоо | 242 | 268 | 268 | 347 | 341 | 379 | 429 | 589 | 611 | |||||||||
23 | Малчдын тоо | 651 | 560 | 467 | 522 | 494 | 549 | 469 | 421 | 397 | |||||||||
24 | Малын тоо | 51400 | 55700 | 55056 | 59200 | 59800 | 68167 | 63109 | 62283 | 69402 |