Булган аймгийн музей
Булган Аймгийн Музей нь 1965 оны 7 сарын 21-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагджээ. Тус музей нь сан хөмрөг, үзмэр цуглуулга, үзүүллэг, судалгааны хувьд орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйл, угсаатны бүлэг, түүхэн хүний намтарчилсан үзүүлбэртэй.
Түүх
засварлахБулган аймгийн музей нь байгуулагдсан цагаас төр засгийн болон Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагын газрын бодлого шийдвэрийн дагууд үйл ажиллагаа явуулж байна.
Булган аймгийн музейн "Виртуал музей" болох зорилтынхоо хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын нэг бол "QR кодтой үзмэр" бэлтгэж байна. 2022 оноос эхлэн хэрэгжсэн виртуал музейн ажил нь 2023 оны I улирлаас QR кодонд орох мэдээлэл, өнгө дизайн шийдэл гэх мэт бүрэн шинэчлэгдэн хийгдэж байгаа юм. Булган аймгийн музейг үзэхдээ, тайлбарлагчаас гадна үзмэрийн дэргэд байрлах QR кодыг уншуулан тухайн үзмэрийн мэдээллийг авч бие даан үзэх боломжтой.
2023 оны 5 сарын 19-ны өдөр Чин ван М.Ханддоржийн талбайд зохион байгуулсан "Номын баяр"-т Булган аймгийн музей "Модон бар" үзмэрээр үзэсгэлэн гаргаж оролцжээ.
Гадаад холбоос
засварлахБулган аймгийн албан ёсны ФБ хуудас
Нээлттэй мэдээллийн сан: Булган аймгийн музей үндсэн мэдээлэл