Бранденбургийн хаалга
Бранденбургийн хаалга нь XVIII зууны үед баригдсан, неоклассик хэв шинжийн уран барилга юм. Герман улсын нийслэл Берлин хотын Парисын талбайд оршдог. Бранденбургийн хаалга нь Герман улсын гол бэлгэдлийн нэг болсон түүхэн дурсгалд тооцогддог.
Бранденбургийн хаалга | |
---|---|
Бранденбургийн хаалга шөнөөр | |
Ерөнхий мэдээлэл | |
Байршил | Берлин |
Уран барилгач | Карл Готтхард Лангханс |
Барьсан огноо | 1788-1791 |
Прусс улсын Фридрих Вильхелм II хааны зарлигаар 1788-1791 оны хооронд, уран барилгач Карл Готтхард Лангхансын зураг төслөөр баригдсан. Дэлхийн II дайны үеэр үлэмж их гэмтэж сүйрсэн бөгөөд 2000-2002 онд Берлиний Хөшөө Дурсгал Хамгаалах Сангийн дэмжлэгээр сэргээн засварласан.
Бранденбургийн хаалга хүйтэн дайны үед Баруун, Зүүн Германыг тусгаарлаж байсан бөгөөд Берлиний хана нурах үед Германы эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж байсан.