Нобелийн утга зохиолын шагнал
Нобелийн утга зохиолын шагнал (швед. Nobelpriset i litteratur) - Нобелийн сангаас жил тутам, утга зохиолын салбарт гаргасан амжилтын төлөө олгодог шагнал. 1895 онд Альфред Нобелийн захиасаар бий болж, 5 салбарт 1901 оноос өгч ирсэн нэр хүндтэй шагнал юм.
Нобелийн утга зохиолын салбарын анхны шагналыг Францын яруу найрагч, зохиолч Рэнэ Франсуа Арман Прюдом (франц. René François Armand Prudhomme) хүртсэн түүхтэй. "Уран зохиолын өндөр идеализм, уран сайхны өндөр чанар, сэтгэл хөдлөл, авьяас чадварын гайхалтай нэгдлийг зохиолоороо харуулж чадсаны төлөө өгсөн шагнал" гэсэн байдаг. Энэхүү Нобелийн сангаас олгодог шагнал нь уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог.
Нобелийн утга зохиолын шагналыг 1901 оноос хойш жил бүр олгож ирсэн бөгөөд 2021 оны байдлаар 114 шагнал гардуулсны 16 нь эмэгтэй зохиолчдод очжээ. Зөвхөн 8 удаа шагнал гардуулаагүй: 1914, 1918, 1935, 1940-1943, 2018 онуудад (2018 оны шагналыг жилийн дараа гардуулсан). Дөрвөн удаа - 1904, 1917, 1966, 1974 онуудад. - шагналыг хоёр зохиолчийн дунд хуваан өгч байсан. Уг нэр хүндтэй шагналыг нийт 118 зохиолч хүртээд байна.
Нэр дэвшигчдийг шалгаруулах тухай:
засварлахНобелийн сангийн дүрмийн дагуу дараах хүмүүс уран зохиолын шагналд нэр дэвшүүлэх эрхтэй ажээ.
- Шведийн академи болон бусад ижил төстэй үүрэг, зорилготой академи, хүрээлэн, нийгэмлэгүүд;
- янз бүрийн дээд боловсролын байгууллагуудын уран зохиол, хэл шинжлэлийн профессорууд;
- утга зохиолын Нобелийн шагналтнууд;
- тухайн орны уран зохиолын бүтээлч байдлыг төлөөлж зохиогчдын эвлэлийн дарга нар.
Өргөдөл, нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг Нобелийн утга зохиолын хороо шийддэг. Тэдний дундаас Шведийн академи шагналтнуудыг эцэслэн сонгодог байна
Шагналтнууд
засварлах- 2021: Абдулразак Гурна (Танзани)
- 2020: Луиза Глюк (АНУ)
- 2019: Петер Хандке (Австри)
- 2018: Ольга Токарчук (Польш)
- 2017: Казүо Ишигүро (Их Британи- япон гаралтай)
- 2016: Боб Дилан (АНУ)
- 2015: Светлана Алексиевич (Беларусь)
- 2014: Патрик Модиано (Франц)
- 2013: Элис Манро (Канад)
- 2012: Мо Янь (БНХАУ)
- 2011: Томас Транстрёмер (Швец)
- 2010: Марио Варгас Льоса (Перу)
- 2009: Герта Мюллер (Герман)
- 2008: Жан-Мари Ле Клезио (Франц)
- 2007: Дорис Лессинг (Их Британи)
- 2006: Орхан Памук (Турк)