Болдбаатарын Баатархүү
Болдбаатарын Баатархүү (1971 оны 10-р сарын 14-нд Эрдэнэт хотод төрсөн) — Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин. 2023 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.
Болдбаатарын Баатархүү | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1971 он (52–53 настай) |
Яс үндэс | монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол |
Ажил үйл | жүжигчин |
Жүжигчний танилцуулга | |
Тайзны нэр | Баатархүү |
Төрөл | дэлгэц (УСК), хошин үзэгдэл |
Танил үе | 2000-аад он — одоо |
Хамтлаг | «X ТҮЦ» (урьд) «Эмоци» (одоо) |
Төгссөн нь | Соёл Урлагийн Их Сургууль |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Соёлын тэргүүний ажилтан «Алтан гадас» одон (2012) Гавьяат жүжигчин 2022 |
Намтар
засварлахДунд сургуулиа төгсөөд жүжигчин болохоор сэтгэл шулуудан СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгч орсон.
Сургуулиа төгсөөд зарим нэг газарт түр ажилласаныг нь эс тооцвол тэрбээр өнгөрсөн хугацаанд хошин урлагийн “Х” ТҮЦ хамтлагт 8 жил ажилласан байна.
“Мөрөөдлийн театр”-т ажиллаж, "Эмоци" продакшныг үүсгэн байгуулалцаж, арав дахь жилдээ ажиллаж буй бөгөөд хошин тайзны номерууд болон дэлгэцийн "Сэргээш" I, II, “Шарталт”, “Худалч залуу”, “Ганц бие бүсгүйчүүд”, “Хүүгүй ломбард”, “Омарын эрэл”, “Содура”, “Гурван найз” зэрэг бүтээлээрээ ард түмэндээ хэдийнээ танигдсан хошин шогийн жүжигчин.
Түүний эхнэрийг М.Ганбат гэж орос англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Тэд гурван хүүхэдтэй.
Дэлгэцнээ
засварлахУран сайхны кино
засварлах- «Худалч залуу» (2012)
- «Шарталт» (2013)
- «Ганц бие бүсгүйчүүд» (2013)
- «Хүүгүй ломбард» (2014)
- «Омарын эрэлд» (2014)
- «Содура» (2015)
- «Гурван найз» (2015)
- "Нийслэл хүүхэн"(2021)
- "Ганц бие залуус" (2022)
- "Наймаа" (2023)
- "Гарц" (2024)