Богатырь
Богатырь гэдэг нь дундад зууны үеийн оросын үлгэр домогт гарах баатрыг нэрлэх нэршил юм.
Үгийн гарал
засварлахБогатырь нь алтай язгуурт хэлнээс гаралтай ба монгол-түрэг хэлэнд хүндэтгэлийн нэрээр буюу цол болгон хэрэглэх Багатур ((монголоор: ᠪᠠᠭᠠᠲᠦᠷ-Багатур (кирилл монголоор: Баатар), туркээр: Batur, татараар болон казахаар: Батыр)) гэх үгнээс эхтэй. Уг үг нь „эрэлхэг зоригт, аймшиггүй хүн“ гэсэн утгатай.
Анх энэ нэршил нь 13-р зуунд Монголчуудын европод хийсэн аян дайнаар тархсан ба бас турк биш хэлтэй улсуудад ч нэвтэрсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэглэсээр байна. Үүний жишээнд болгараар Багатур, оросоор Богатырь, гүржээр Bagatur, перс ба умард хиндигээр Bahadur унгараар Bátor, польшоор Bohater гэх мэт.
Энэ үгийг орчин үед Оросууд “зоригтой баатар, хүч чадал ихтэй эр хүн эсвэл тамирчин“ хүнийг хүндэтгэсэн байдлаар хэлэхдээ бас ашигладаг.