Бобкэт (Англи: Bobcat) нь барилгын, орчины тохижилт, хөдөө аж ахуйн, уул уурхайн, үйлдвэрлэлийн ба бусад салбаруудад бага оврын олон үйлдэлт техник нийлүүлэлт ба түрээсээрээ дэлхийд тэргүүлэгч брендүүдийн нэг. Үйлчлүүлэгчдийнхээ ажлын өртгийг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх нь брендийн гол бодлого. Үйлдвэр нь АНУ-ын Норт Дакота мужид байрладаг.

“Бобкат” гэдэг нь америк англи хэлээр “шилүүс” гэсэн үг бөгөөд хийдэг техникүүдээ шилүүс шиг сүр жавхаатай, ирч хүчтэй, өөрчлөмтгий, хурдтай хөдөлгөөнтэй үйлдвэрлэхийг эрмэлздэг.

Дэлхийн 100 гаруй оронд 1000 гаруйн борлуулагчтай, 3000 гаруй мэргэжилтэнтэй. Бобкэт брендийн гэрээт борлуулагчаа шалгаруулах гол шалгуурууд: үйчлүүлэгчиддээ өөрсдийгөө бүрэн зориулдаг, борлуулалтын дараахь засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай гүйцэтгэдэг. Монголд дахь албан ёсны гэрээт борлуулагч - Линкс Поверкор ХХК


ТҮҮХ

1958: Melroe Manufacturing компанид ажиллаж байсан ах дүү Луис ба Сирил Кёллэр (Louis and Cyril Keller) нарын зохион бүтээсэн анхны 3 дугуут бага оврын по-ны оюуны эрхийг Merloe компани худалдан авч, Merloe M-60 анхны по-г албан ёсоор үйлдвэрлэж эхлэв.

1959: Merloe компани нь анхны по-ны бүтэцийг сайжруулж, 12.9 морины хүчтэй, бензин хөдөлгүүртэй М-200 моделийг үйлдвэрлэж эхлэв.

1960: хажуугаараа явдаг 4 дугуй нь дүрвүүлээ татдаг дэлхийд анхны бага оврын жинхэнэ по болсон М-400 төржээ

1962: М-400-г сайжруулсан М-440 моделийг үйлдвэрлэж эхлэв. Merloe компанийн хамтрагч нь энэ техникийг хүчтэй, хурдтай, хөдөлгөөнтэй шилүүс амьтны нэрээр буюу Бобкат гэж нэрлэхийг санал болгосноор анхны Бобкат албан ёсоор бий болов.

1963: Дараа дараагийн зохион бүтээлтийн сайжруулалтууд нь М-440 моделийг шилдэг техникүүдийн нэг болгов. Хажуугаараа явдаг, дөрвөн дугуй нь тустай эргэдэг эхний бобкатууд Европд орж ирэв.

1965: Merloe Компани нь Европын зах зээлд эрчимтэй нэвтрэх зорилгоор Английн Саутгемптон хотын Luff & Smith компанитай хажуугаараа эргэдэг Бобкатийг үйлдвэрлэх лицензийн гэрээ байгуулав. Ингэснээр Merloe нь Английн Хэмпшир вант улсын Luff & Smith-ийн хажууханд Чендлерз Фордод шинэ үйлдвэрлэлийн барилга байгууламжтай болов.

1967: Luff & Smith компани дампуурсан тул Европын зах зээлд бобкэтүүд нэвтрүүлэхээр Италийн Равенна хотод байрлах мөн улсын Белтрами үйлдвэрлэгчтэй лицензийн шинэ гэрээ хийгдэв.

1969: АНУ-ын Clark Equipment компани Merloe компанийг худалдан авав. Европ дахь жилийн борлуулалт 1 сая орчим доллар болов. Европд 10 худалдааны цэгтэй болов.

1970: Түргэн тайлагддаг Боб-Так (Bob-Tach)зүүдэдэг хошуунууд, операторын хамгаалалтын ROPS хаалт ба Big-Bob, M970 модийн анхны гидртэй бобкэт үйлдвэрлэгдэж эхлэв.

1971: Маркетингийн оффис нь Бельгийн Брюссельд нээгдэв.

1972: Бобкатийн үйлдвэрлэл Бетрамигаас Герман дахь Clark компанийн Scheid Maschinenfabrik үйлдвэр рүү нүүв.

1975: Clark International Marketing S.A. (CIMSA) компанийн 20 хүний бүрэлдэхүүнтэй төв оффис Белгийн Брюсселиэс өмнө зүгт 15км-т байрлав. Үйлдвэрлэл Германаас АНУ-ын North Dakota муж руу нүүв.

1977: 30 цувралын 530 моделийн бобкатийг Монтекарлод болсон Европын диллеруудын уулзалтаар үзүүлж, операторын кабин, суудал, тохойвчны сайжруулалтуудыг танилцуулав.

1980: Үйлдвэрлэлийн талбай хүрэлцэхгүй болсны улмаас CIMSA Брюсселийн Forest руу нүүв. Европ дань диллерийн сүлжээ 90%-д хүрэв.

1982: 40-р цуврлын бобкэтүүд үйлдвэрлэгдэж эхлэв.

1984: Merloe компани нь Шилүүсэн толгойн шинэ лого гаргав. Clark Equipment компанийн хэлтэс болсон байсан Merloe компани нь албан ёсоор салж, Clark Equipment компанийн охин компани болов.

1986: Хажуугаараа явдаг бобкатууд, мини-экскаватор ба бага оврын шуудуй ухагч машинуудын үйлдвэрлэл дээр 2 шугам нэмэгдэж, олон үйлдэлт техникийн үйлдвэрлэл эхлэж, энэ үеэс эхлэн Merloe компани дэлхийд бага оврын олон үйлдэлт техникийн тэргүүлэгч үйлдвэрлэгч болов. Европ дахь хүний нөөцийн тоо 75 хүн болов. Европ дахь жилийн борлуулалт 20 сая ам. доллар болов.

1989: Merloe компани өөрийн мини-экскаваторыг Хойд Дакотагийн Бисмарк дахь үйлдвэрт үйлдвэрлэж эхлэв.

1990: Merloe Европ нь байраа томруулж, Брюсселиэс 10км өмнө зүгт байрлах Лот хот руу нүүв. Германы Мулхеймд тустай сэлбэгний үйлдвэрлэж эхлэж, Merloe Parts Trading охин компани үүсгэн байгууллагдав.

1991: "Дахиад 10 жил": орчин үеийн электрониктай, сайжруулсан аюулгүй байдлын нэмэлт тоноглолтой 50-р цувралын Бобкатуудыг үйлдвэрлэж эхлэв.

1992: Европ дахь борлуулалт 150 сая ам. доллар хүрэв.

1994: Лот дахь үйлдвэрлэлийн байгууламжуудыг худалдан авав. Европ дань хүний нөөцийн тоо 100 хүн болов.

1995: АНУ-ын Ингерсолл-Ранд нь Merloe компани ба түүний толгой компани болох Clark Equipment-ийг 1.7 тэр бум ам. доллараар худалдаж авав. Merloe компани нь цаашид Ingersoll Rand Infrastructure Sector-ийн анхны суурийг тавив.

1998: Merloe компани албан ёсоор нэрээ Bobcat болгон солив. Мөн Merloe Europe нь Bobcat Europe болов. Европ дахь диллеруудын хүний тоо 100 болов. Bobcat компани нь 5 тонны даацтэй 337/341 моделиудыг гаргаж, мини-экскаваторуудын нэр төрлөө өргөжүүлэв.

1999: Bobcat Europe нь өөрийн анхныхаа 864 моделийн бага оврын бобкэтийг үйлдвэрлэв.

2000: Bobcat компани нь Францийн баруун хойн байрлах Pont-Chateau-г худалдан авав. Pont-Chateau нь дээр үеэс телескоп сундаг өргөгч үйлдвэрлэдэг компани байв.

2001: Bobcat компани 500 000 дахь бобкэтээ үйлдвэрлэв. Анх удаа Европод А220 моделиа танилцуулав. Тус модель нь хажуугаараа явдаг, 4 дугуйгааа бүгдийг удирддаг (операторын кабинд нэг шилжүүлэгчээр удирдана)дэлхийд анхны бага оврын техник болсноороо онцлогтой. Bobcat компани нь Чехийн БНУ-ын Добрис хотод байрлах хойд хүрзтэй, урд талдаа ковштой бага оврын экскаваторын үйлдвэрлэгч байсан Superstav, s.r.o-ын худалдан авав.

2002: Bobcat компани нь өөрийн 50 000 дахь мини-экскаватораа үйлдвэрлэв. 7.5 тонны даацтай 442-р моделийн шинэ мини-экскаватор хийгдэв. Европ дахь диллеруудын тоо 140 хүрэв.

2003: Bobcat Europe компани нь үйлдвэрлэлийн хөгжлийн төвийг Чехийн Добрисд байгуулав.

2004: Чехийн Добриз дахь Superstav үйлдвэрт анхны 553 моделийн бобкэтийг үйлдвэрлэв.

2005: Ingersoll-Rand компани нь Bobcat ба Club Car-аас бүрдсэн Compact Vehocle Technologies болон Contruction Technologies гэж дэд бүтэцийн сектораа хоёр секторт хуваав.