Блэз Компаоре
Блэз Компаоре (Франц: Blaise Compaoré, 1951 оны 2 сарын 3-нд төрсөн)[3][4] нь өдгөө Кот-д'Ивуарын иргэншилтэй болсон Буркина Фасогийн улс төрч, Буркина Фасогийн ерөнхийлөгчөөр 1987 оноос 2014 он хүртэл ажилласан. Тэрбээр 1980-аад онд ерөнхийлөгч Томас Санкарагийн итгэлт түнш нь байсан ч 1987 оны 10 сард Санкара алагдсан төрийн эргэлтийг зохион байгуулан, түүний орыг эзлэн суужээ. Улмаар Санкарагийн хэрэгжүүлж асан зүүний, гуравдагч ертөнцийн талыг баримталсан бодлогыг "залруулах" бодлого явуулж эхэлсэн. Компаоре 1991, 1998, 2005, 2010 оны ерөнхийлөгчийн сонгуулиудад ялалт байгуулсан бөгөөд эдгээр сонгууль шударга биш байсан гэж үзэх нь олон.[5][6] Түүний 27 жил үргэлжилсэн бүрэн эрхээ сунгах санаархал бүхий үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нь 2014 оны бослогод хүргэсэн бөгөөд уг бослогын үр дүнд 2014 оны 10 сарын 31-нд Компаоре огцорч, Кот-д'Ивуар луу зугтжээ.[7][8]
Блэз Компаоре | |
---|---|
| |
Албан тушаал хашсан 1987 оны 10 сарын 15 – 2014 оны 10 сарын 31 | |
Ерөнхий Сайд | Юссуф Уэдраого Рок Марк Кристиан Каборе Кадрэ Дэсирэ Уэдраого Параманга Эрнест Ёнли Тертиус Зонго Люк-Адольф Тиао |
Өмнөх | Томас Санкара |
Дараах | Оноре Траоре (шилжилтийн төрийн тэргүүн) |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1951 оны 2 сарын 3 Дээд Вольта, Зиниаре[1] |
Иргэншил | Кот-д'Ивуар (2016–)[2] (өмнө нь Буркина-Фасо) |
Улс төрийн нам | Ардчилал Дэвшлийн Төлөө Конгресс |
Эхнэр, Нөхөр | Шантал де Фугерэс |
Relations | Франсуа (дүү) |
Вэб сайт | Блэз Компаоре - Twitter |
Цэргийн алба | |
Харьяалал | Бүгд Найрамдах Дээд Вольта Улс Буркина Фасо |
Цол | Ахмад |
Тулаан/дайн | Агашерын дайн |
Эшлэл
засварлах- ↑ "Apathetic voters likely to hand Compaore landslide victory ", france24.com
- ↑ "Burkina Faso ex-leader Blaise Compaore becomes Ivorian". BBC News. 24 February 2016. Татаж авсан: 24 February 2016.
- ↑ Profiles of People in Power: The World's Government Leaders (2003), page 76–77.
- ↑ "Biographie du président", website of the Presidency (Франц хэлээр).
- ↑ "BBC News | Africa | Burkina Faso president set for re-election". news.bbc.co.uk. Татаж авсан: 2017-02-11.
- ↑ "Compaore's decision to bid for re-election raises opposition hackles". IRIN (англи хэлээр). 2005-08-11. Татаж авсан: 2017-02-11.
- ↑ "Burkina Faso general takes over as Compaore resigns". BBC. 31 October 2014. Татаж авсан: 31 October 2014.
- ↑ "Former Burkina president Compaore arrives in Ivory Coast - sources", Reuters, 1 November 2014.
Ном зүй
засварлах- Guion, Jean R. (1991). Blaise Compaoré: Realism and Integrity: Portrait of the Man Behind Rectification in Burkina Faso. Paris: Berger-Levrault International. ISBN 2701310008.
Цахим холбоос
засварлах- "Burkina Faso protests: Compaore's 27 years as president". BBC News. 2014-10-31. Татаж авсан: 2014-11-02.
- Pascal Drouhaud interviews Blaise Compaoré
- Reporters Without Borders, Burkina Faso 2004 Annual Report
- IFEX: Monitoring media freedom in Burkina Faso
- C-SPAN дахь Compaore Блэз Компаоре
Өмнөх Томас Санкара |
Буркина Фасогийн ерөнхийлөгч 1987–2014 |
Дараах Оноре Траоре (шилжилтийн төрийн тэргүүн) |