Бишгүүр нь нэгэн төрлийн хөгжмийн зэмсэг юм.

Баялаг бишгүүр

засварлах

Бишгүүрийг эрт үеэс шашны зан үйл, сүм хийдийн хурал номонд өргөн хэрэглэж байжээ. Энэхүү зэмсэг болбаа хотонгоос гаралтай бөгөөд хожим Дундад улс хэрэглэн, Тан улсын үед гадаад өсөн аймгийн хөгжимд оролцуулан хэрэглэж байсан, түүнээс хойш Сүн улс уламжлан хэрэглэж байсан учир Сүн улсаас Юань улс хөгжимдөө оролцуулан хэрэглэж байжээ. Энэ зэмсэг нь хулсан хонгион дээр 3 нүхтэй, урт нь 7 ямх, амсарыг нь алтаар үйлдсэн бөгөөд амсар нь дэрэвгэр, дээд үзүүрт нь нарийсч бийвээр үлээнэ. Үүнээс өөр нэг зүйлийн бишгүүр байсан нь хонгиог модоор үйлдсэн ба бие нь охор, урт нь нэг тохой, 4 ямх, нүүрэн талд 7 нүхтэй, ар талдаа нэг нүхтэй, зүүн талын хажуу дор нэг нүхтэй, дээд үзүүрт загалмай байхгүй. Одоогийн сүм дуган, хэрэглэж байгаа зэмсэг мөн гэжээ. Монгол бишгүүр нь 6 нүхтэй, нүх бүр нь нэг даруул буюу нэг эгшиг ажээ. Мэргэжлийн баялаг бишгүүрчинг хөгжим бүжгийн коллежд бэлддэг!

Гандантэгчэнлин хийдэд "Тунгалаг эх" гэдэг дууны ая байх бөгөөд бишгүүрээр хөгжимдөхөд зориулсан 6 шугамтай, 6 хурууны, 6 даруулын хөдөлгөөнийг (2 гарын 3, 3 хуруугаар) хөгжимдөх байдлаар нь зурааст нотоор (янъигээр) тэмдэглэсэн байна. Уг бишгүүр нь европ бишгүүрийн гарын барилаас өөр баруун гарын барил нь дээд талдаа байжээ. Энэ зэмсгийг эрт үеэс гууль, зэс, модоор урладаг байсны дээр элдэв нөлөөнөес хамгаалж темөр зэсийг муутгахгүйн тулд 8 үнэртнээр ариулан тусгай даавуу, торгомсог эдлэлд боож хадгалдаг байжээ. Үүнд: задь, хач гүргэм, зандан, агар, гавар, гиван, гонид, хүдрийн заар эдгээр нь хөгжмийн аялгуу, чанар эдэлгээнд нь гойд нөлөөтэй байжээ. Бишгүүрийг 1960 онд хөгжим урлаач, Төрийн шагналт Д.Индрээ анх гуулиар эх загвар гаргаж найрал хөжмийн хөгөнд зохицуулан үйлджээ. Дараа нь 1964 онд баяжуулсан бишгүүрийг хийсэн. Үүнд: 6 эгшгийг 12 болгож бага наймцын ВЬ-оос дээш 2 наймц гаруй багтаамжтай болгож, Улс хувьсгалын 40 жилийн ойн цэнгүүний ардын найрал хөгжмийн бүрэлдүүнд оруулжээ. Үүнээс хойш 5 жилийн дараа хөгжмийн зохиолчдын шаардлагаар уг загварын дагуу даруул нэмж, хөгийг тохируулан бага наймцын ВЬ-оос 2 наймц гаруй /12 эгшигт/ хагас шатлалаар эгшиглэхээр өөрчилсөн нь монгол ардын, сонгодог болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс хөгжимдөх өргөн боломжийг нээж өгсөн юм.

Монгол бишгүүр

засварлах

Үндэсний найрал хөгжмийг баяжуулах зорилгоор 1960 онд анх бяцхан бишгүүрийг авч загвар шинээр гарган дуу хөгжимдөх боломжгүй 6 эгшгийг, 13 бүтэн (тон) болгож бага наймцын В-ь-оос хоёр наймц бүтэн шатлал (тон) эгшиглэх болгожээ. Ардын хувьсгалын 40 жилийн ойн цэнгүүний үндэсний найрал анх эгшиглүүлжээ. Үүнээс 5 жилийн дараа дахин баяжуулж хоёр наймц хагас шатлалаар эгшиглэх цараатай болгосноор үндэсний болон сонгодог явгжимдөх бүрэн боломжтой болжээ.

1980 онд монгол бишгүүрийг хөгжим-урлаач, Төрийн шагналт Д.Индрээ шинээр үйлдсэн бөгөөд Дэлхийн залуучууд оюутны VIII их наадамд АДБЧ-ийн хөгжимчин Л.Самбалхүндэв шинэчилсэн энэ бишгүүрээр хөгжимджээ. Ардын бишгүүр нь баялаг адил овортой, даруул нүхний хувьд өөр, ардын бишгүүр нь лимбэтэй адил нүхтэй. Бишгүүрийг бийвээр дуугаргах ба ямарч төрх, хэмнэлтэй зохиолыг Ялангуяа монгол ардын богино дуу болон уриа дуудлагын (фанфар) мөн сонгодог зохиолуудаас хөгжимдөж болно. Ардын бишгүүр нь Вь-хөгтэй гаруй цараатай. Ардын бишгүүр нь бүх чалхандаа тод, уянгалаг, хүчтэй эгшиглэнтэй. Монголын анхны мэргэжлийн ардын бишгүүрч Д.Гантулга нь 1993 онд хөгжим бүжгийн коллежийг төгсөөд Түмэн эх чуулгад 30 нь жил ажиллахдаа, гадаадын олон оронд тус хөгжмийг суртачлан таниулж, монгол үзэгчдээс өндөр үнэлгээг авч байсан шилдэг бишгүүрч билээ.

  • Доод чалхандаа өтгөн, чанга царгиадуу
  • Дунд чалхандаа тод, чанга уянгалаг цоглог
  • Дээд чалхандаа хүчтэй зөвхөн чанга эгшиглэнэ.