Бидэрт сархиаг
Бидэрт сархиаг, Lactarius torminosus, нь Lactarius төрлийн томхон мөөг юм.
Бидэрт сархиаг | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Латин нэр | ||||||||||||
Lactarius torminosus (Schaeff.) Gray |
Гадаад төрх
засварлахМалгай: Голчоороо 5—13см. ягаан, улаавтар ягаан өнгөтэй. голдоо гүн биш хонхортой. хунисан ирмэгтэй, хилэнлэг гадаргуутай, хөгшрөх үед цагираг нь улайдаг.
Салбан: Цайвар шаргал, эсвэл цагаан, улбар шар өнгөтэй, шилбээ дагаж доошоо нийлж ургасан байна.
Шилбэ: Хөндий, цайвар юмуу улбар шар өнгөтэй.
Махлаг эд: Нягт, цагаан, эсвэл ягаавтар. давирхайрхуу үнэртэй, гашуун амттай, огтолж үзэхэд цайвар ягаан шүүс ялгарна.
Ургах газар: Хусан ой, навчит ой, холимог ойд ургана.
Хэрэглээ
засварлахФинланд, Орост болон Хойд Европын орнуудад сайтар чанаж болгох, даршлах зэргээр иддэг. Норвегид хуураад кофенд хийж хэрэглэдэг байна.