Киргиз зоогийн нэг бол бешбармак (киргизээр/оросоор бешбармак, башкираар бишбармаҡ, татараар бишбармак – таван хуруу) юм. Энэ хоолны нэр "беш" буюу "тав", "бармак" буюу "хуруу" гэсэн үгнээс бүтсэн бөгөөд "таван хуруу" гэсэн утгатай. Учир нь халбага, сэрээ, савх хэрэглэхгүй, таван хуруугаараа авч иддэг заншилтай. Мөн Шинжаанд "нарин", Туркэд "бешпармак" гэж нэрлэдэг байна.

Бешбармак

Бэлтгэх

засварлах

Зоогийг хонь, адуу, үхрийн махаар бэлтгэж болно. Чанахад бэлтгэж, угаасан махыг хүйтэн устай тогоонд хийж буцалгаад, дээгүүр хөвсөн нитгийг хамж аваад, зөөлөн гал дээр болтол нь чанана.

Чанахдаа давс, лаврын навч, бүтэн бөөрөнхий сонгино, нухаагүй хар чинжүүгээр амтална. Мөн хальсалсан төмсийг махтайгаа хамт чанана.

Үүний зэрэгцээ гурил зуурч, 30-40 минут амраагаад томоор нь хавтгайлан илдэж, 0,2х30 см өргөн дөрвөлжин хэрчинэ.

Тусдаа саванд дугуй хэрчсэн сонгино, давс, чинжүү, ногоон амтлагч хийгээд, мах чанасан халуун шөлний дээгүүр хөвсөн тосыг хаман авч дээрээс нь хийгээд, таглаж тавина. Буцалж буй шөлөндөө дөрвөлжин хэрчсэн гурилаа хийж чанаад, царанд тарааж тавина. Дээр нь чанасан махаа тавина. Сүүлийн үед махаа хэрчиж тавидаг болсон. Дээр нь амталсан сонгиноо тавина. Захаар нь чанасан төмсөө тавина.

Шөлийг тусад нь аягалж өгдөг.