Бертиль Олин
Бертиль Готтард Олин (шве. Bertil Gotthard Ohlin, * 1899 оны 4 сарын 23-нд Клиппан; † 1979 оны 8 сарын 3-нд Володален) нь Шведийн эдийн засагч, улс төрч юм. 1929-1965 онд Стокхольмын эдийн засгийн сургуулийн профессор байв. Мөн 1944-1967 онд тухайн үеийн хамгийн том сөрөг хүчин болох Шведийн Либерал Ардын Намын даргын албыг хашсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн жилүүдэд (1944-1945) тус улсын эвслийн засгийн газарт Худалдааны сайд байв. Олон улсын эдийн засгийн ухааны хамгийн үндсэн теоремуудын нэг болох Хекшер-Олины теоремыг бий болгосон бөгөөд үүгээрээ 1977 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн.
|
Цахим холбоос
засварлах Commons: Bertil Ohlin – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Нобелийн сангийн албан ёсны цахим хуудас (англи хэлээр)