Баяра (манж хэлᠪᠠᠶᠠᡵᠠ,галиг:Bayara) (1582 - 1624) бол Айсингиоро овгийн Такшигийн бага эхнэр Хаданара овгийн Кэнжэгээс төрсөн. Хожуу Алтан улсын Нурхач хааны эх өөртэй дүү.

1598 онд Нурхачийн зарлигаар Баяра, Цүень нар Аньчулаку аймгийг довтлон 20 гаруй тосгон эзэлж, 10,000 гаруй хүн олзлон гавъяа байгуулсан тул Зоригт буюу хятадаар Ду И (笃义) хэмээх цол хүртэв. 1607 онд Баяраг их цэрэг ерөнхийлэн захируулж, Япон тэнгисийн эрэг хавийн Хэсихэ, Омо, Сулу, Фунэхэ, Токэсуо зэргийн овог аймгийг эзлэн 2000 гаруй хүнийг олзлов. 1624 онд өөд болов. 1653 онд Эеэр засагчийн зарлигаар Ду и ган гуо бэйл (笃义刚果贝勒) хэргэмээр нэхэн өргөмжлөжээ.

Баяра бэйл нь хоёр эхнэртэй. Авааль эхнэр нь Гувалгия овгийн Фиондон заргачын охин, бага эхнэр нь Билу овгийн Можигийн охин. Тэрбээр 9 хөвгүүн, 1 охинтой.

Хөвгүүн

  1. Байгүнгу (1598 - 1630): Гувалгия хатнаас төрсөн. Намтар тодорхойгүй. Үр хүүхэдгүй.
  2. Баянту бэйл (1599 - 1653): Гувалгия хатнаас төрсөн. Барда хиа хэмээх ганц хөвгүүнтэй.
  3. Сайиту (1601 - 1608): Гувалгия хатнаас төрсөн.
  4. Гунгадай бэйс (1607 - 1652): Гувалгия хатнаас төрсөн. 8 хөвгүүнтэй.
  5. Шихан гүн (1610 - 1652): Гувалгия хатнаас төрсөн
  6. Жимаху (1613 - 1639): Гувалгия хатнаас төрсөн
  7. Хэтуо (1615 - 1639): Билу овгийн бага эхнэрээс нь төрсөн
  8. Дэмаху гүн (1616 - ?): Гувалгия хатнаас төрсөн
  9. Мучэн (1621 - 1627): Гувалгия хатнаас төрсөн

Охин

  1. Айсингиоро овогт ахайтан, нэр тодорхойгүй: сумын занги Ехэнара овгийн Суорхэтэй гэрлэсэн.

Холбоотой хуудас

засварлах