Баяндэлгэр сум (Сүхбаатар)
Баяндэлгэр сум — Монгол улсын Сүхбаатар аймгийн харъяат сум.
Баяндэлгэр сум | |
---|---|
Улс орон | ![]() |
Аймаг | ![]() |
Сум | Баяндэлгэр |
Баг (6) | Баян, Дэлгэр, Төв, Дөхөм, Хонгор, Ширээт |
Газар нутаг | _____ км² |
Хүн ам (тоол.) | 2010 онд 4,272 хүнА [1] |
Хүн ам (тооц.) | 2012 онд ▲4,614 хүн [2] |
Нутгийн олон | Баяндэлгэрийнхэн |
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй. |
Газар зүйЗасварлах
Баяндэлгэр сум нь Дарьганга хошууны баруун гар тэмээчин сүргийн нутагт 1925 онд байгуулагдсан. 7,1 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, говийн бүст багтдаг, 1000-1200 метр өндөр ухаа, гүвээ, өндөрлөг гадаргатай. Орлой гурван зээрд, Онгон таван булаг, Өөш морин хошуу, Өргөө таван толгой, Өргөн цагаан дэрс, Тойг тээгийн тал, Төгрөг гүйлстэйн нуруу болон Дөхөмийн говь, Дөхөмийн баян овоо, Онгон элс, Шал, Хужиртын ам, Дунд булгийн цоорхой, Цагаан булаг зэрэг дуу шүлгэнд мөнхөрч, түүх шаштирт дурсагдсан уул, ус, баянбүрд, элс манхан олонтой нутаг. Сумын төв нь Баруун-Уртаас 150 км, Улаанбаатараас 600 км, Сайншандаас 200 км зайтай, аймгийнхаа хамгийн баруун талын сум юм. Баяндэлгэр сум нь улаан ямаагаар монголд мөн дэлхийд алдартай сум юм. Одоо хөгжилийн жинхэнэ эрин үед явж байгаа алдарт хүмүүсийн өлгий нутагаа гэж
Аж үйлдвэрЗасварлах
Тус сум нь 503.4 мянган толгой малтай, аймагтаа хамгийн олон малтай сумын нэг бөгөөд Ширээтийн цагаан адуу, сайн чанарын ноолууртай нутгийн улаан ямаагаараа алдартай, жилдээ 40 гаруй тн ноолуур авч байна.
Хүн амЗасварлах
Баяндэлгэр сумын ард түмний дундаас Хөдөлмөрийн баатар 4, Хөдөө аж ахуйн гавьяат нэгдэлчин 1, доктор, дэд доктор 10 гаруй, улсын аварга болон хошой аварга малчин, улсын сайн малчин 40 шахам, улсын аварга мал аж ахуйн мэргэжилтэн 2 зэрэг ажил хөдөлмөрийн сайчууд болон алдарт дархан Балдан-Осор, Молом, Содов, улсын начин Анхбаяр, тэмээчин А.Жамъянлосол зэрэг алдартнууд төрж сум, нутаг усныхаа нэрийг дуурсгасаар байна.
Эх сурвалжЗасварлах
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргээр)
- ↑ Сүхбаатар аймгийн статистикийн хэлтэс. Эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга. 2012 он.