Бахтияр Артаев (хас. Бақтияр Артаев; 1983.03.14-нд Жамбулд төрсөн) — олимпын аварга, Казахстан улсын боксчин.

Бахтияр Артаев
тамирчны тухай
Төрсөн өдөр1983 оны 3 сарын 14 (1983-03-14) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарЗөвлөлт, Казахстан, Тараз
Улс, орон Казахстан
Тамир, спортэрэгтэй бокс

Бахтияр Артаев Зөвлөлт Казахстаны Жамбул (одоо Тараз) хотод төрсөн. Одоо 41 настай.

10 наснаасаа боксоор хичээллэж, 21 насандаа 2004 онд олимпын аварга болсон. -69 кг жинд Оросын Олег Саитов (20:18), Кубын Лоренсо Арагон (36:26) нарын таван өрсөлдөгчөө дийлж олимпын алтан медаль хүртсэн.[1]

2005, 2007 оны ДАШТ-д хоёуланд хагас шигшээд үлдэж Кубын Эрисланди Сантойя (22:31), Венесуэлийн Альфонсо Бланко (7:15) нарт дийлдэн хошой хүрэл медаль хүртжээ.

2008 оны олимпын -75 кг жингийн шөвгийн наймд Их Британийн Жеймс Дигейлд 3:8-аар дийлджээ.

2006 оны Азийн наадмын боксын тэмцээнд -75 кг жинд мөнгөн медаль зүүсэн.

Алдар цол

засварлах
  • «Казахстаны спортын гавьяат мастер» цол (2004)
  • «Барыс» (барс) I зэргийн одон (2004)

Одоогийн ажил

засварлах

Артаев 2012 онд үүсэн байгуулагдсан Астанагийн ерөнхийлөгчийн спорт клубийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.[2]

Лавлах бичиг

засварлах
  1. Bakhtiyar Artayev sports-reference.com
  2. President's sport club opened in Astana. tengrinews.kz. 24 December 2012