Бат-эрдэнийн Гэрлээ
Монгол улсын орчуулагч (орос, хятад хэлний), 2021 оны уран зохиолын шилдэг орчуулгын “Алтан өд” шагналт (Г.Г.Маркесийн “Эзэнтний намар” романы орчуулгаар хүртсэн), өгүүллэгийн шилдэг орчуулгын уралдааны тэргүүн байрын шагналт (2022 онд орчуулсан Ч.Айтматовын “Улаан алим”[1], Лю Цысиний “Сартай шөнө” өгүүллэгүүдийн орчуулгаар), МУСГЗ Ж.Гэндэндарамын нэрэмжит тав дахь удаагийн “Билигт гүүш” орчуулгын уралдааны гуравдугаар байрын шагналт (Винсент Ван Гог “Дүүдээ бичсэн захидлууд” намтар дурсамжийн орчуулгын бүтээлээр хүртсэн).
Орчуулгын бүтээлүүд
засварлах- А.М.Позднеев “Монгол дахь буддын сүм хийд, лам хуврагуудын аж байдал, лам нар, ард иргэдийн харилцааны тухай тэмдэглэл” (Очерки быта буддийских монастырей и буддийского духовенства в Монголии в связи с отношением сего последнего к народу, СПб., 1887) [2], “Өргөөгийн хутагтууд”, “Ар Монголын хотууд” (“Ургинские хутухты”, “Города Северной Монголии” СПб., 1880)[3], “Монгол ба монголчууд” I, II боть (“Монголия и монголы” СПб., 1898, I, II боть)
- В.А. Обручев “Хиагтаас Гулз хүртэл аялсан минь (1892-1894 он)” (“От Кяхты до Кульджи”, 1940) [4]
- М.В. Певцов [5] “Зүүнгараар зорчсон тэмдэглэл” (“Путевые очерки Джунгарии”, 1876), “Ар, Өвөр Монголоор зорчсон тэмдэглэл” (“Очерк путешествия по Монголии и северным провинциям Внутреннего Китая”, 1883)[6]
- “Гадаад Монголын дотоод нууц” (ДИУ-ын анхны төлөөний сайд Чэнь Лу-гийн “Жишигийн тэмдэглэл”, Тайванийн судлаач Ли Юйшу-гийн “Гадаад Монголын автономийг цуцалсан нь” өгүүлэл, Хиагтын гурван улсын хурлын өдрийн тэмдэглэл бүхий эмхэтгэл)[7]
- Чин улсын үед “Монгол нутгаар зорчсон (найман аялагчийн) тэмдэглэл (1688-1911 он)”
- Григорий Потанин “Зүүн Монголоор 1899 оны зун зорчсон тэмдэглэл” (“Поездка в среднюю часть Большого Хингана летом 1899 года”)
- Габриель Гарсиа Маркес “Эзэнтний намар”
- Чингиз Айтматов “Чингисийн цагаан үүл”
- Мо Янь “Амьдралын хүрдэнд зүдэгсэд”, “Өөрчлөлт”, “Улаан шиш”, “Тунгалаг лууван”, “Дарсны орон”
- Май Зиа “Харанхуйд”
- Шэнь Цунвэнь “Боомт хот”
- Винсент Ван Гог “Дүүдээ бичсэн захидлууд”
- Никола Тэсла “Дурсамж” зэрэг зохиол бүтээл орчуулжээ.