Бат-Эрдэнийн Идэр-Од

Бат-Эрдэнийн Идэр-Од нь 1987 оны 4 сарын 26-нд төрсөн. Монгол улсын стандап комедиан, технологийн бизнесмэн юм.faro education төвийг байгуулсан

Идэр-Од Бат-Эрдэнэ
Идэрээ, 2020 онд
Төрсөн1987 он
Alma materКанзасын Их Сургууль
МэргэжилБизнес эрхлэгч, Телевизийн хөтлөгч, Комедиан, Нисэхийн инженер, Зохиолч
Идэвхтэй2013 оноос одоог хүртэл
ParentExpression error: Unrecognized punctuation character "[".
Вэбсайтwww.facebook.com/iderodbaterdene

Товч мэдээлэл засварлах

Идэр-Од нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод нисгэгч Бат-Эрдэнэ, улс төрч Цэдэвдамбын Оюунгэрэл нарын ууган хүү болон мэндэлсэн. Идэр-Одын аав Бат-Эрдэнэ түүнийг 3 сартай байхад Ан-2 онгоцны ослоор нас барсан. Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль төгссөн. 2006-2011 оны хооронд Америкийн Нэгдсэн Улсын Канзасын Их Сургуулийг агаарын хөлгийн инженер мэргэжлээр төгссөн.

Ажил засварлах

Монгол улсын иргэний агаарын тээврийн МИАТ компанид 2 жил ажиллаж байсан.

Стандап Комеди засварлах

Стандап комедиан Б.Батбилэгийн Ub Comedy клубын анхны гишүүдийн нэг юм.[1]

Хөтлөгч засварлах

Тэрээр Монгол Телевизийн гаргадаг олон улсын Shark Tank Mongolia шоуны хөтлөгчөөр ажилладаг. [2] Мөн тус телевизийн "Намайг сонгооч" шоуны хөтлөгчөөр ажиллаж байсан.

Бизнес засварлах

2004 онд Идэр-Од бизнес хамтрагч Тулгын хамт Callpro[3] компаниа, 2009 онд бизнес хамтрагч А.Бямбажаргалын хамт Hippocards[4] үг цээжилдэг аппыг үүсгэн байгуулсан. Тэрээр мөн хэлний боловсролын Faro Group-н үүсгэн байгуулагчдын нэг юм. [5]

Youtube болон Подкаст засварлах

2019 оноос өөрийн YouTube суваг дээр Ideree's Podcast[6] ярилцлагыг хийж олон нэр хүндтэй хүмүүстэй ярилцсан байдаг. Өөрийн Ider-Od Comedian суваг дээр хөгжилтэй бичлэг, энтертайнмэнт шоу хийж оруулдаг.[7]

Номын зохиолч засварлах

2020 онд англи хэлний IELTS 600 номоо хэвлүүлсэн юм.

Эшлэл засварлах

  1. "A LAUGHING MATTER? KU AEROSPACE GRAD LAUNCHES SUCCESSFUL STANDUP COMEDY CAREER IN HIS NATIVE MONGOLIA". KU School of Engineering. 5 February 2020. Archived from the original on 4 Тавдугаар сар 2021. Retrieved 3 May 2021.
  2. Шарк танк нэвтрүүлгийн хөтлөгч Б.Идэр-Од: Бизнес босгох - 13 топ зөвлөгөө
  3. Dolingor, Ganzorig (9 September 2018). "Би хэрхэн ажилладаг вэ? - CallPro компанийн хамтран байгуулагч, Faro сургалтын төвийн партнер, комедиан Б.Идэр-Од". UNREAD. Retrieved 3 May 2021.
  4. "Hippocards". www.hippo.cards.
  5. "Нөгөө компани нь боловсролын чиглэлийн Фаро сургалтын төв юм".
  6. {{cite web}}: Empty citation (help)
  7. {{cite web}}: Empty citation (help)