Бат-Очирын Элдэв-Очир
Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн Бат-Очирын Элдэв-Очир (1905-1933) Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд 1905 онд төржээ. Элдэв-Очир бага насандаа бичиг үсэг сурч, 15 настайдаа хошуу тамгын газарт бичээчээр ажиллаж эхэлсэн байна. 1925-1928 онд намын төв сургууль, ЗХУ-ын КУТВ-г суралцан төгсөж ирээд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, Төв хорооны нарийн бичгийн дарга, 1932 он хүртэл Дотоодыг хамгаалах газрын даргаар ажиллажээ. Б.Элдэв-Очирын эх орон, ард түмний өмнө байгуулсан гавьяаг үнэлж Байлдааны гавьяаны одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Түүний гэгээн дурсгалыг мөнхжүүлж Нөмрөг сумын 11 жилийн сургууль, Улиастайн 1-р сургууль, Улаанбаатар хотын Хүүхдийн кино театрыг түүний нэрэмжит болгож, төрсөн нутагт нь дурсгалын хөшөө босгожээ.
Бат-Очирын Элдэв-Очир | |
![]() Бат-Очирын Элдэв-Очир | |
Албан тушаал хашсан 1929 оны 1-р сарын 30 – 1930 оны 3-р сарын 13 | |
Өмнөх | Өлзийтийн Бадрах |
---|---|
Дараах | Пэлжидийн Гэндэн |
Төрсөн | 1905 он Цогтой вангийн хошуу, Засагт хан аймаг, Ар Монгол |
Нас барсан | 1933 он |
Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам |