Бату Сергеевич Хасиков (1980 оны 6-р сарын 28-нд Москва хотод төрсөн) -Орос, халимагийн улс төрийн зүтгэлтэн. 2019 оны 9-р сарын 21-нээс ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч. 2022 оны 3-р сарын 22-ноос "Нэгдсэн Орос" намын Халимагийн салбар бүсийн нарийн бичгийн дарга.

Бату Хасиков. 2024 он

Мэргэжлийн Кикбоксын тамирчин, дэлхийн олон удаагийн аварга.

Бату Сергеевич Хасиков 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотод төрж Халимагийн Каспийск хотод (өнөөгийн Лагань) өссөн байна.

Эцэг- Хасиков Сергей Санжигоряевич, халимаг хүн, инженер-технологч, 1952 оны 9-р сарын 7-нд Красноярск хязгаарын Манск дүүргийн Сорокино тосгонд төрсөн.

Эх- Хасикова Фирюза Шарифуллаевна, татар үндэстэн, дунд сургуулийн гадаад хэлний багш.

Бату Хасиков Лагань хотын 3-р дунд сургуулийг төгссөн. 1997-2003 -Москвагийн Улсын Багшийн Их Сургуулийн Биеийн тамирын ангид сурч дүүргэсэн байна.

Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх ОХУ-ын Ардын аж ахуй, төрийн удирдлагын Академийн аспирантурт үргэлжлүүлэн суралцаж, 2011 онд "Биеийн тамир, спорт: төлөвшлийн асуудал ба хэрэгжилт” сэдвээр дэд эрдэмтний цол хамгаалсан. 2016 оны 2-р сард эрдмийн ажлаа хуулбарласан байна гэж үзээд эрдэмтний Зөвлөл түүний эрдмийн цолыг буцааж хураасан байна.

2003-2008 он - Цагдаагийн цэргийн алба хаасан. Тэрээр цагдаагийн ахлах дэслэгч цолтой. 2008 оны гуравдугаар сард ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Ардын Хурлын депутатаар сонгогдсон. Залуучууд, спортын байнгын хорооны гишүүн байсан.

2012 оны 11-р сараас 2014 оны 9-р сар хүртэл тэрээр Бүгд Найрамдах Халимаг Улсын төрийн гүйцэтгэх байгууллагаас ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэрээр Холбооны Зөвлөлийн Шинжлэх ухаан, боловсрол, соёлын хорооны гишүүн байсан.

2013 оны 9-р сарын 8-нд Халимагийн Ардын хурлын сонгуульд "Нэгдсэн Орос" намаас нэр дэвшиж, сонгуулийн дараа мандатаасаа татгалзсан.

Тэрээр 2018 онд ОХУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Владимир Путины бие төлөөлөгчөөр ажилласан юм.

Халмагийн Ерөнхийлөгч

засварлах

2019 оны гуравдугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилох Зарлиг гаргасан.

2019 оны 9-р сарын 8-ны өдрийн Бүх Оросын нэгдсэн санал хураалтаар Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүний сонгуулийн эхний шатанд 82.57 хувийн санал авч ялалт байгуулсан. Бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусна.

2019 оны 9-р сарын 21-нд Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Бату Хасиковын Тангараг өргөх ёслол болсон.

Эхнэр Елена Хасикова, (өмнө нь Щур овогтой байсан) хувцасны загвар зохион бүтээгч. 2009 онд Уфа хотын Их сургуулийн "зочид буудлын анги" мэргэжлээр төгссөн. Тэд нар охин, хүү хоёртой.