Батсүхийн Баянмөнх

Батсүхийн Баянмөнх нь Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой Увс нуур дэвжээний бөх асан.

Батсүхийн Баянмөнх
Төрсөн өдөр1973 оны 10 сарын 23 (1973-10-23)
(одоо 50 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Зүүнговь сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн арслан
Цол ахисан он жил
Аймгийн начин2002

Барилдааны амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1998 Улсын наадмын хүчит бөхийн барилдаанд Залуу бөх Ж.Баттулгаар нэг давж,хоёрын даваанд улсын начин Р.Цоггэрэлд өвдөг шороодсон. 512
2003 Улсын наадмын хүчит бөхийн барилдаанд Залуу бөх Ц.Гантөгсөөр нэг,Улсын начин М.Болдбаатараар хоёр давж,гурвын даваанд Улсын заан Ж.Ганболдод өвдөг шороодсон. 512
2004 Улсын наадмын хүчит бөхийн барилдаанд

Залуу бөх А.Чойжамцаар нэг,Улсын начин Д.Сүхбатаар хоёр давж,гурвын даваанд Улсын заан Б.Гантогтоход өвдөг шороодсон.

512
2005 Улсын наадмын хүчит бөхийн барилдаанд

Залуу бөх П.Даваажаваар(Хадбаатар аваргын хүү) нэг давж,хоёрын даваанд Улсын харцага Н.Саранцогтод өвдөг шороодсон.

512
2006 Их монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Сумын заан Д.Нямсүрэнгээр нэг,Увс аймгийн Тэс сумын харьяат Аймгийн арслан МУГТ Г.Жамсрангаар хоёр,Увс аймгийн Малчин сумын харьяат Улсын заан Ө.Тулгаагаар гурав давж, дөрвийн даваанд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Далай аварга А.Сүхбатад(допинг хэрэглэсэн тул 4 давсанд тооцно) өвдөг шороодсон. 1024

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2002 Хэнтий аймгийн баяр наадамд Улсын начин Жавзанжамъянаар 5 давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 128
2000 Аваргуудын нэрэмжит барилдаанд 8 даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 256