Батболдын Энхтүвшин

Батболдын Энхтүвшин (1952 онд Архангай аймгийн Тариат сумын "Сүүл толгой" хэмээх газар төрсөн- 2016 оны 3-р сарыйн 27-нд Улаанбаатарт нас барсан)- Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн.

Боловсрол засварлах

Тэрбээр 1974 онд МУИС-ийг Статистикч мэргэжлээр төгсөж, 1982 онд ЗХУ-ын Москвагийн Статистикийн Их Сургуулийн аспирантурыг суралцаж “Дээд боловсролын статистик судалгаа, прогнозчлол” сэдвээр доктор (PhD), 1991 онд “БНМАУ-ын боловсролын тогтолцооны статистик судалгааны аргазүй” сэдвээр шинжлэх ухааны доктор (ScD)-ын ажлыг ОХУ-ын Москвагийн Эдийн засаг, статистикийн их сургуулийн эрдмийн зөвлөлд тус тус хамгаалсан.

Намтар засварлах

Б. Энхтүвшин 1974-1975 онд МУИС-д багш,

1975-1983 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хороо, Ардын Боловсролын Яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга,

1984-1986 онд Ардын Боловсролын Яамны орлогч сайд,

1987-1990 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хорооны нэгдүгээр орлогч дарга,

1990-1992 онд Ардын Боловсролын Яамны Тэргүүн дэд сайд,

1992-1994 онд Шинжлэх Ухаан, Боловсролын Яамны Шинжлэх ухаан, технологийн газрын ерөнхий захирал,

1994-1996 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх,

2005-2008 онд БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга,

1996-2009 онд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, 1998 оноос Нүүдлийн соёл, иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнгийн захирал, 1999 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, Академич хэмээх хэргэм хүртсэн,

2009 оноос ШУА-ийн Ерөнхийлөгч, 2013 оноос МУИС-ийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байв.

Шагнал засварлах

Академич Б.Энхтүвшингийн хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2006 онд Монгол Улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртээж, “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнажээ. Мөн 2006 онд ОХУ-ын Буриад Улс “Шинжлэх ухааны гавьяат ажилтан” цол хүртээсэн ажээ.