Германы төрийн сүлд
(Баруун Германы төрийн сүлд-с чиглүүлэгдэв)
Холбооны Төрийн сүлд (Герман: Bundeswappen Deutschlands) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн сүлд юм. Төрийн бэлгэдэл нь алтан шар өнгийн доошоо үзүүртэй сүлдний бамбайн дотор толгойгоо баруун тийш эргүүлсэн, далавчаа дэлгэсэн ч өд нь хаалттай, хошуу, хэл, савар нь улаан өнгө бүхий бүргэдийн дүрстэй юм.
Германы төрийн сүлд Bundeswappen Deutschlands (германаар) | |
---|---|
Хувилбар | |
Холбооны бамбай, холбооны төрийн албаны далбаанд хэрэглэдэгтэй адил | |
Дэлгэрэнгүй | |
Баталсан | 1950 оны нэгдүгээр сарын 20 |
Сүлдний бамбай | Алтан шар бамбайн дахь холбооны бүргэд |
Өмнөх хувилбарууд |
XII зуунаас хойш янз бүрийн |
Холбооны төрийн сүлд нь Германы төрийн алба ба Бундесверт зориулсан «холбооны бүргэд» бүхий хагас дугуй хэлбэртэй холбооны бамбайнаас ялгаатай. Холбооны төрийн сүлд, Холбооны бамбай, Холбооны тамга, Холбооны төрийн далбаа, Холбооны төрийн дуулал, Холбооны нийслэл, Германы нэгдлийн өдөр зэрэг нь тус улсын төрийн бэлгэдлүүд юм.[1]
Ном зүй
засварлах- Birgit Laitenberger, Maria Bassier: Wappen und Flaggen der Bundesrepublik Deutschland und ihrer Länder. Heymanns, 2000, ISBN 3-452-24262-5.
- Bundeszentrale für politische Bildung (Hrsg.): Informationen zur politischen Bildung – Sonderheft: Deutsche Wappen und Flaggen. Franzis print & media GmbH, ISSN 0046-9408.
Цахим холбоос
засварлах Commons: Германы төрийн сүлд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Германы Бундестаг: Холбооны бүргэд (германаар)
- www.bundestag.de
Эшлэл
засварлах- ↑ Staatssymbole im Handwörterbuch des politischen Systems der Bundesrepublik Deutschland, Bundeszentrale für politische Bildung, abgerufen im Portal bpb.de am 2. Januar 2017.