Барилгын хими нь ерөнхийдөө барилгын салбар дахь хими ба ихэвчлэн барилгын материалын химийг хэлнэ. Барилгын химим нь органик бус химийн бие даасан салбар мөн. Тэрээр материал судлал, техникийн хими, эрдэс судлал, хими- техникийн термодинамик ба барилгын материал судлал зэрэг мэргэжлийн салбаруудын нэгдэл болно. Барилгын хими нь барилгын материалын хими ба физик шинж чанар, химийн урвал ба холбоосуудыг судалдаг. Хамгийн чухал жишээ нь: бетон дахь цементийн хатуужилт (Цементийн химийн салбар гидратаци) ба бетоны арматурыг зэврэхээс хамгаалах (ерөнхий: хэрэглээний Физик хими дахь барилгын материалын зэврэлт).

Хашааны ханыг хөх өнгөөр будсан байдал

Өөр нэг салбар нь бусад бодис нь барилгын материалд хэрхэн нөлөөлөхийг судална. Жишээлбэл: агаар дахь хорт бодисуудаас үүссэн хүчилт бороо нь бетон, шавардлага, өнгөлгөө гэх мэт металл бус анорганик бодисуудыг муутгах механизмыг судалж үздэг. Мөн бетонд үзүүлэх "химийн довтолгоо"г (карбонжилтыг үзнэ үү.) судална. Өөр нэг өргөн судалдаг сэдэв нь бетоны нэмэлт дахь шүлт- цахиурын хүчлийн урвал ба органик бус химийн барилгын гадаргуу дээрх давсны талстжих явц юм. Иймээс барилгын химийн гэмтлийн дүн шинжилгээ нь барилгын материал ба барилгын хэсэглэл дэх барилгын түүх дурсгалын сэргээн засварлалтын үндэс болдог.

Түүнчлэн барилгын хими нь барилгын чигжих, хамгаалах ба засварлах химийн бодисуудыг туршина. Жишээлбэл: чигжээс, цавуу, будаг гэх мэт. Эпоксидын давирхайгаар барилгын хэсэглэлүүдийг холбох ба ан цавыг чигжээсээр засаж болдог. Барилгыг тусгай өнгөлгөөний үеийн тусламжаар мөн лотус- нөлөөн дээр үндэслэсэн өнгөлгөөгөөр граффит ба эрт бохирдлоос сэргийлэх боломжтой.

Нэмэгдэл бодисууд нь барилгын органик бус, металл биш материалуудын хими ба физик шинж чанаруудыг (нягт, даралт ба суналтанд тэсвэрлэх чанар, бат бөх, химийн үйлчлэлд тэсвэртэй байдал, үрэлт гэх мэт) өөрчилдөг.

Ялангуяа бетоны нэмэлт бодисууд болох сийрэгжүүлэгч гэх мэт нь барилгын материалын хими ба физик шинж чанарыг ихээхэн өөрчилдөг.

Барилгын химид химийн холбоог товчлон тэмдэглэнэ:

Товчлол Химийн томъёо Бодис
C CaO Кальцийн исэл
M MgO Магнийн исэл
S SiO2 Цахиурын исэл
A Al2O3 Хөнгөнцагааны исэл
F Fe2O3 Төмрийн исэл (III)
T TiO2 Титаны исэл
N Na2O Натрийн исэл
K K2O Калийн исэл
H H2O Ус
s SO3 Хүхрийн исэл
n NO2 Азотын исэл
p PO3 Фосфорын исэл

Жишээ нь:

Кальци хөнгөнцагааны нэгдэл- нь 3CaO * Al2O3 ийм томъёотой боловч „цемент“-ийн тэмдэглэгээнд C3A гэж бичнэ.
Волластонит-ын томъёо нь 3CaO * SiO2 ийм боловч „цементийн“ тэмдэглэгээнд C3S гэж бичдэг.
Calcium aluminates (Brownmillerit)- ын томьёо нь 4CaO * Al2O3 * Fe2O3 ийм боловч „цементийн“ тэмдэглээнд C4AF гэж бичнэ.
Ca20Al22.6Fe3+2.4Mg3.2Fe2+0.3Si3.5O68 нь цементийн нэг хэсэг.

Нэмж унших

засварлах
Horst Reul: Барилгын химийн гарын авлага. Augsburg 1991; ISBN 3-87846-143-7
Lea, F M.; Hewlett, P.C.: Chemistry of Cement and Concrete (4th Ed.). Butterworth-Heinemann, 2004; ISBN 978-0750662567

Гадаад холбоос

засварлах