Балжхүүгийн Галт-Очир
Балжинхүүгийн Галт-Очир (1930 оны 3-р сарын 12-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн)- БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, тракторч, комбайнч.
Намтар
засварлахБага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1943 оноос 1951 он хүртэл мал маллаж, аян жин тээн, тариа тарих зэрэг ажлыг эрхэлж байсан. 1951-1954 онд Ардын цэргийн хугацаат албыг хаасан. 1955-1957 он хүртэл Тэшиг суманд худалдааны агент хийж байгаад 1957-1958 онд Архустын трактор комбайны курст суралцаж төгссөн.
Ажил амжилтын түүх - Ингэт толгойн САА
засварлахТэрээр 1958 оноос 1976 он хүртэл “Ингэт толгойн САА”-д тракторч, комбайнчнаар ажиллажээ. Б.Галт-Очир нь сангийн аж ахуйд ажиллах хугацаандаа тракторч, комбайнч, бригадын дарга, механикч зэрэг ажлуудыг гүйцэтгэн хариуцсан техникийн норм төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж ажиллаж байсан ба сангийн аж ахуйд 17 жил ажиллахдаа ДТ-75 трактор, СК-3, СК-4 комбайныг хослуулан эзэмшиж, хариуцсан техникийнхээ нормыг байнга өндөр үзүүлэлтээр давуулан ажиллаж байсан юм. Энэ хугацаанд 40 гаруй жилийн ажил хийж ирсний дотор сүүлийн 10 жилд 25 жилийн ажлыг чанарын өндөр үзүүлэлттэйгээр хийж иржээ.
Балжинхүүгийн Галт-Очир нь 1959 онд хүлээн авсан “СК-3” комбайнаараа их засваргүй 9 жил ажиллахдаа жилийн нормыг 150-160 хувиар давуулан биелүүлж, мөн 1960 оноос барьсан “ДТ-54” трактороороо IV таван жилд 4907 га-гийн ажил гүйцэтгэж, тракторын нормыг жил бүр 166 хувиас дээш давуулан биелүүлснээр хоёр техник дээр чадамгай хослон ажиллахын жишээг үзүүлж “Улсын аварга комбайнчин”-аар удаа дараалан шалгарч байлаа.
Гавьяа шагнал
засварлахБ.Галт-Очирын хөдөлмөр, зүтгэлийг Төр засаг өндрөөр үнэлж 1971 оны 7 сарын 2-нд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, алтан соёмбо медаль, Сүхбаатарын одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Ардын Хувьсгалын ойн медалиуд, аймгийн ИТХ-ын дээд шагнал Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагнал, ХАА-н тэргүүний сайчууд тэмдэг болон нам, улс, олон нийтийн байгууллагуудын шагналаар 60 гаруй удаа шагнагдсан юм.
Мөн тэрээр Ардын Их хурлын депутат, Нэгдэлийн холбооны Дээд зөвлөлийн бүгд хурлын гишүүн, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр тус тус сонгогдон оролцож байжээ.
Төрсөн нутагтаа эргэж ирсэн
засварлах1976 онд өөрийн төрсөн нутаг Тэшиг сумын “Шинэ амьдрал” нэгдэлд намын илгээлтээр очиж ажиллаад тариалах талбайн хэмжээ, га-гийн ургацыг нэмэгдүүлэн газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж ашиг, орлого нэмэгдүүлж болдгийг амьдралд харуулж өгсөн юм. Энэ туршлагаар тус аймгийн олон сум, нэгдэлд газар тариаланг хөгжүүлэх санал санаачлага өрнөж, газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн билээ.
Туршлага, чадвар
засварлахБ.Галт-Очир техникийг 10 хуруу шигээ мэддэг, ажлын үед эвдрэл саатал гаргадаггүй, цагийг нарийн ашиглаж тооцоотой ажиллаж чаддаг, ясны тариаланч хүн байсан бөгөөд хаврын үрэлгээний үед үрэлгээний агрегатаар 108 га газар үрлэж дээд амжилт тогтоосон нь эдүгээ түүх болон үлджээ. Газар тариаланд мөрдөгддөг нарийн технологи, үйл ажиллагааг өөрийн арга туршлагаар баталгаажуулж, байгаль цаг агаарын онцлогт тохирсон агротехникийг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь түүний нөр их хөдөлмөрийн үр дүн байсан юм.
Нэрэмжит шагнал:
засварлахБулган аймгийн ИТХ 2007 онд Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналыг болгосон нь аймгийн хүндэт шагналуудын нэг болжээ.[1]
- ↑ М, Батжаргал (2024.06.26). "Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналыг хоёр тариаланчид олголоо". MONTSAME News Agency (англи хэлээр). Татаж авсан: 2024-09-26.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help)