Байсанхор тайж
Байсанхор лан тайж (1523[1]-?) нь Монгол улсын хаан байсан Барсболд сайн алаг жононгийн ахмад хөвгүүн Гүнбилэг мэргэн хар жононгийн хоёрдугаар хөвгүүн. Мэргэн хар жононгийн Тансаг[1] их хатнаас төрсөн. Боржигин овогтон, Ордосын баруун гарын Хэгүүд Шувуучин, Урад Тангуд отогт эзэн суусан бөгөөд түүний үр хойчис нь Их Зуугийн чуулганы баруун гарын дундад хошууны (одоогийн Ордосын Отог хошуу) засаг ноёд болжээ. Цол нь Лан тайж хэмээмүй. Ноёндара жононтой эх нэгтэй ахан дүүс.
Үр хойчис
засварлахБайсанхор лан тайж нь Айдабис даян ноён[2], Ууба зоригт ноён[2], Дагачи зайсан ноён[2], Хөндлөн ноён[2] хэмээх дөрвөн хөвгүүнтэй.