Байгаль орчны сэтгүүл зүй

Байгаль орчны сэтгүүл зүй гэдэг нь (Хүрээлэн буй орчны сэтгүүлч) хүн, байгаль орчны харилцан уялдаа хамааралтай холбоо бүхий үйл явдал, чиг хандлага, нөхцөл байдал, хүний үйлдлийн талаарх мэдээллийг цуглуулах, нягтлан шалгах, олон түмний мэдээллийн хэрэгслээр сэтгүүл зүйн мэргэжлийн зарчимд тулгуурлан түгээн дэлгэрүүлэх үйл явц юм.

Хүрээлэн буй орчны сэтгүүл зүй- Environmental journalism, Environmental reporting, Ногоон сэтгүүл зүй-Green journalism зэргээр нэршдэг ба Экологийн сэтгүүл зүй –Ecology journalism гэж нэрлэх нь бий.

Кристофор Колумбын аяллын тэмдэглэлээс эхтэй гэж үздэг. XIX зууны сүүлч яруу найрагч, зохиолч Ральф Уолдо Эмерсон, зохиолч, гүн ухаантан Генри Дэвид Торо нартай холбоотой.  

Сэтгүүлч

засварлах

Байгаль орчны сэтгүүлч гэж хүрээлэн буй орчны түүхэн үйл явцын тухай мэдлэгтэй, шинжлэх ухааны хэл хэллэг, үндсэн асуудлыг ойлгож мэддэг байхаас гадна байгаль орчны байгууллагын үйл ажиллагааг үнэлэн дүгнэх чадвартай, байгаль орчны талаарх бодлого шийдвэрийн тухай ерөнхий ойлголттой, тэрхүү цогц мэдээллээ нарийн түвэгтэйгээс үл хамааран хялбар ойлгогдохоор олон нийтэд түгээж, дамжуулдаг чадварыг эзэмшсэн байвал зохино.

Орчин үед

засварлах

Өнөө үед ихэнх хэвлэл мэдээллийн байгууллага байгаль орчинг чухал сэдэв гэж үзэн, боломжтой үед энэ талаар мэдээлэхэд хүч бололцоогоо зарцуулахад бэлэн байдаг. Байгаль орчны сэдвээр бичих нь нарийн төвөгтэй ажил байсаар байх болно. Байгаль орчны асуудал нь эдийн засаг, улс төр, социологи, нийтийн эрүүл мэндтэй холбоотой. Ийм асуудал хил хязгаар дамнан гардаг. Хөгжиж буй орнуудад өсөх хөгжих хэрэгцээ их байхын хэрээр экологийн хор хохирол учруулах нь илүү байдаг тул энэ асуудал их хурцадсан байдаг. Цаг хугацаанд нь, үнэн зөв мэдээлэх хэрэгцээ бүр их болсон.

Сэдэв чиглэл

засварлах

Мөн үзэх

засварлах

Экологи

Байгаль

Байгаль орчны голлох асуудлуудын жагсаалт

Ном товхимол

засварлах

Гадаад холбоос

засварлах

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Элчин сайдын яам Монгол дахь байгаль орчны сэтгүүлзүйн ач холбогдлыг онцоллоо

Байгаль орчны сэтгүүл зүй “аудит”-ын үүрэг гүйцэтгэх цаг ирнэ

“Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл 2014” уралдааны шагналтнууд тодорлоо